ШУТАС-ИЙН КЛУБ, ДУГУЙЛАНГУУД

  1. Уран зураг
  2. Хүүхэлдэйн бэлэг дурсгал
  3. Сийлбэр
  4. Ханын чимэг сийлбэр
  5. Сүрлэн сүлжмэл
  6. Сүрлэн наамал
  7. Баримал
  8. Хайчилбар
  9. Шүрэн урлал хүүхэлдэйн бэлэг дурсгал
  10. Арьсан урлал
  11. Хувцас дизайн
  12. Нисэх онгоцны загвар зохион бүтээх
  13. Усан онгоцны загвар зохион бүтээх
  14. Автомашины загвар зохион бүтээх
  15. Автоматик электроник

 

Клубийн хичээллэх хуваарь:

Хичээллэх бүлэг

Хичээлийн цаг

Хичээлийн өдөр

Өглөөний ээлж

09:00-11:30

  • Даваа-Баасан

Өдрийн ээлж

14:00-16:30

  • Даваа-Баасан

 

Клубд шинээр бүртгүүлэх, сургалтанд хамрагдахыг хүссэн сурагчид нийгмийн ажилтанд бүртгүүлнэ үү.

 

ШУТИС-ИЙН КЛУБҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА


  1. Хөгжлийн ирээдүй клуб
  2. ШУТИС-ийн МХТС-ийн “HighTech” клуб
  3. Empowerment клуб
  4. “IB” Биотехнологийн клуб
  5. Sys&CoTech клуб
  6. “Youth Public ” Англи хэлний ярианы клуб
  7. ‘Хайчилбар’ клубын
  8. Миний ном клуб
  9. Карьер клуб
  10. "Багшийн туслах оюутан" клуб
  11. Дуулаачийн клуб
  12. Цэнгээнт бүжгийн клуб
  13. Дельта клуб
  14. Ардын бүжгийн клуб
  15. Чөлөөт бүжгийн клуб
  16. Ардын хөгжмийн клуб
  17. Хөтлөгчийн клуб

 

Дээрх клуб, дугуйланд хамрагдахыг хүссэн сурагчид нийгмийн ажилтан Э.Баатарцогт /88053369- e.baatartsogt@gmail.com/- той уулзаж мэдээлэл авч, нэрээ өгч бүртгүүлэн хамрагдана уу. Амжилт хүсье.

 

 

 

Миний ном клубын тухай

ШУТИС ийн харьяа оюутны Миний ном клуб нь анх 2013 оны 3 дугаар сарын 3 ны өдөр Нийгмийн технологийн сургуулийн Нийгмийн ажлын ангнийн оюутнуудын санаачлагаар үүсч бий болсон билээ.

 

Байгуулагдснаасаа хойш тасралтгүй номын хэлэлцүүлгийг баасан гараг бүр зохион явуулж оюутан залуусыг уншсан номоо ярилцаж, үзэл бодлоо хуваалцах боломж орчныг бүрдүүлсэн ба үүгээрээ дамжин олон залуусыг ном унших үйлд уриалан дагуулсан юм.

Залуус хамтдаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, сурж тэмүүлэх хүсэл нэгтэйгээр олон зүйлд оролцож, өөрсдөө бүтээж, шинийг санаачилж одоо ч үргэлжилсээр байна.

                Клуб байгуулагдсан цагаасаа хойш нийт тасратгүй 30 гаруй хэлэлцүүлэг өрнүүлж, 10 гаруй зочинтой лекцийг оюутнуудад зориулан зохион байгуулж, Академич Б.Бат-Очир, УИХ гишүүн С.Ганбаатар, Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч С.Эрдэнэболд, нарыг дурдаж болно басхүү сургууль олон нийттэй хамтарсан 10 гаруй үйл ажиллагаа хөтөлбөрт хамтран ороцсон байна.

Тэдгээрээс нэрлэвэл ШУТИС Төв номын сантай хамтарсан нээлттэй өдөрлөг, Дэлхийн номын өдөр арга хэмжээ, Монголын Залуучуудын холбоотой хамтарсан номын өдөрлөг, Оюунлаг эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, мөн Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран ажиллахаар төлөвлөгдсөн олон ажлууд багтаж байгаа юм.

Мөн Сайн дурын үйл ажиллагаа, хүмүүнлэг сэтгэлийн нэгдэлд клуб хамт олноороо оролцож, “УЯНГА” хөдөлгөөн,”Аз жаргалын алиалагч 2014” зэргийг нэрлэж болно.

Клубийн зохион байгуулалт  3 үндсэн хэсгээс бүрдэх ба тус бүрийн өнгийн карт бүхий гишүүнчлэлтэй. Үйл ажиллагааны явц,оролцоо,зохион байгуулалт,шинэлэг санаа,бүтээлч байдал зэргээс нь хамааран гишүүддээ улаан,ногоон,цэнхэр өнгийн картыг өгч тус бүрт нь урамшуулал,давуу талыг олгож байгаа юм.

    Мөн цахим орчинд клубийн мэдээ мэдээлэл, үйл ажиллагаа болон номын хэлэлцүүлэг яриаг өрнүүлж байна.

Манай клубд одоогоор 60 гаруй ном зохиолоос бүрдсэн номын сантай, 40 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Клубийн номын сан дахь номыг оюутнууд бичиг баримтаа үлдээгээд авч явж уншиж, эргүүлэн сольдгоороо онцлог ба цаг үеээ мэдэрсэн, шилдэг, сайн бүтээлүүдийг бид клубийн номын буландаа нэмэгдүүлэхээр хичээж байна.

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН

НИСЭХ ЗАГВАРЫН ДУГУЙЛАНГИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Хүн нисдэггүй онгоц, нисдэг тө­хөө­рөмжүүдийг зохион бүтээж хийж нисгэн уралддаг Агаарын спортын нэг төрөл. Нисэх загварын зарим нь түүний их биед бэхлэгдсэн зөөгч гадаргууд аэродинамикийн хүчнүүд үйлчлэхэд үүсдэг өргөх хүчний үйлчлэлээр, зарим нь зөөгч сэнсний үүсгэсэн өргөх хүчний үйлчлэлээр агаарт ниснэ. Дэлхийн Агаарын Спортын Холбоо FAI (Fédération Aéronautique Internationale)-оос Нисэх загварын спортын төрөл бүрт далавчны нийт талбай, жин, моторын үзүүлэлт болон холбогдох бусад бүх зүйлийг зохих дүрэм, стандартаар зохицуулсан байдаг. Нисэх загварууд нь техникийн дараах ерөнхий шаардлагыг хангасан байна.

 

1 Нисэх загварын спортын төрлүүд

2 Чөлөөт нислэгийн төрлийн ангиллууд

3 Жолоодлогот төрлийн ангиллууд

4 Радио удирдлагат төрлийн ангиллууд

5 Дууриамал төрлийн ангиллууд

6 Цахилгаан хөдөлгүүрт радио удирдлагат төрлийн ангиллууд

7 Монгол улсын Нисэх загварын спортын хөгжил

8 Холбоос

 

Нисэх загварын спортын төрлүүд

 

F1 - Чөлөөт нислэг

F2 - Жолоодлогот

F3 - Радио удирдлагат

F4 - Дууриамал

F5 - Цахилгаан хөдөлгүүрт радио удирдлагат

F6 - Агаарын спортыг сурталчлах

S - Пуужин загвар

 

 

 

 

Чөлөөт нислэгийн төрлийн ангиллууд

 

F1A – Планерийн загвар

F1B – Резин хөдөлгүүрт загвар

F1C – Хугацаат нислэгийн загвар

F1D – Тасалгааны резин хөдөлгүүрт загвар

F1E – Соронзон залуурт планерийн загвар

F1F – Нисдэг тэрэгний загвар

F1G – Резин хөдөлгүүрт загвар

F1H – Планерийн загвар

F1J – Хугацаат нислэгийн загвар (1 куб см)

F1K – СО2 хөдөлгүүрт загвар,

F1L, F1M, F1N, F1R – Тасалгааны загварууд

F1P – Хугацаат нислэгийн загвар (өсвөр үеийн ангилал, 1 куб см)

F1Q – Цахилгаан хөдөлгүүрт хугацаат нислэгийн загвар

F1 гэдэг нь нисэх загвар (онгоц)-ыг агаарт хөөргөснөөс хойш нислэгийг нь ямар нэг зүй­лээр удирдахгүйгээрээ бусад төрлөөсөө ялгаатай төрөл юм.

 

Жолоодлогот төрлийн ангиллууд

 

F2A - Хурдны загвар

F2B - Уран нислэгийн загвар

F2C - Уралдааны загвар

F2D - Агаарын тулалдааны загвар

F2E - Дизель хөдөлгүүрт агаарын тулалдааны загвар

F2F - Дизель хөдөлгүүрт уралдааны загвар

F2G - Цахилгаан хөдөлгүүрт хурдны загвар

F2 төрөл нь тодорхой урттай (15,92-21 метр) аргамжаа буюу кордыг онгоцны далавчны үзүүрт байх удирдлагатай холбож хөдөлгүүрийн болон аэродинамикийн хүчний үйлчлэлээр тойрч нисгэдэг төрөл юм.

 

 

Радио удирдлагат төрлийн ангиллууд

 

F3A - Уран нислэгийн загвар

F3B - Планерийн загвар

F3C - Нисдэг тэрэгний загвар

F3D - Уралдааны загвар

 

Дууриамал төрлийн ангиллууд

 

F4A - Чөлөөт нислэгийн дууриамал загвар

F4В – Жолоодлогот дууриамал загвар

F4С – Радио удирдлагат дууриамал загвар

F4D – Тасалгааны резин хөдөлгүүрт дууриамал загвар

F4E – Тасалгааны СО2 буюу хийн хөдөлгүүрт чөлөөт нислэгийн дууриамал загвар

F4F – Тасалгааны чөлөөт нислэгийн дууриамал загвар

F4J - Тийрэлтэт хөдөлгүүртэй радио удирдлагат дууриамал загвар

 

Цахилгаан хөдөлгүүрт радио удирдлагат төрлийн ангиллууд

 

F5A - Уран нислэгийн загвар

F5B - Мотопланерийн загвар

F5C - Нисдэг тэрэгний загвар

F5D - Уралдааны загвар

F5E - Нарны зай хураагууртай загвар

F5F - Мотопланерийн загвар (10 элемент батарейтай)

F5G - Мотопланерийн загвар (томруулсан хэмжээтэй)

 

 

 

Монгол улсын Нисэх загварын спортын хөгжил

Монгол улсад 1965 оноос Нисэх загварын спорт хөгжиж эхэлсэн түүхтэй. Тухайн үед Монголын пионер сурагчдын ордонд Нисэх загварын дугуйлан хичээллэдэг байжээ. Манай тамирчид 1970-аад оноос эхлэн олон улсын тэмцээнд оролцож, 1977 онд Нисэх загварын зарим төрлөөр улс, хотын чанартай тэмцээн зохион байгуулж эхэлсэн. 1975 онд Залуу Техникчдийн Ордон ашиглалтанд орсон нь Нисэх загварын спортын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн юм. ЗТО-д нисэх загварын планер, тулалдааны, радио удирдлагат үндсэн төрлүүдээр сурагчдыг хичээлүүлж сургадаг байсан юм. 1980 онд Нисэх загварын спортын тэмцээний дүрэм, цол зэргийн нэгдсэн ангиллыг баталснаар Монголын спортын төрөлд албан ёсоор орсон. 1997 онд Монголын Нисэх Загварын Спортын Холбоо (MASA(Mongolian Aeromodelling Sport Association))-г байгуулсан. FAI - Дэлхийн агаарын спортын холбоо 1905 оны 10-р сарын 14-ны өдөр үүсгэн байгуулагдсан, аэронавтик хийгээд агаарын спортыг сурталчлан хөгжүүлэх зорилготой, ашгийн төлөө бус олон улсын байгууллага. Дэлхийн 100 гаруй улс энэ байгууллагын гишүүн. Монгол улс 2010 оны 1 сарын 1 өдрөөс эхлэн энэ байгууллагын жинхэнэ (ACTIVE MEMBER) гишүүн болсон. MASA холбоо одоогоор 6 клубтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. MASA холбоо 2013 оны 7-р сарын 15-21 өдрүүдэд Дэлхийн түүхэнд анх удаа Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулсан. Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээний цар хүрээг өргөжүүлэн Ази, Номхон далайн орнуудын Аварга Шалгаруулах Тэмцээн болгон өөрчилж 2014 оны 7 сарын 20-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо маш амжилттай зохион байгуулсан. Мөн Ази тивд анх удаа 2015 оны 7-р сарын 27-оос 8-р сарын 3-ны өдрүүдэд Нисэх загварын спортын Чөлөөт нислэгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг аваад бэлтгэл ажилдаа орсон байна.

 

 АВТО ЗАГВАРЫН ТУХАЙ

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг, Радио удирдлагат авто загварын машины спортын Каприкон Нитраны нэрэмжит ОУ-ын тэмцээн БНСУ-д зохион байгуулагдсан бөгөөд тус тэмцээн нь 8-ны нэг буюу формулагын авто машиныг 8 дахин багсагсан машины загвараар, 10ны нэг буюу авто машиныг 10 дахин багсагсан машины загвараар уралдах гэсэн хоёр төрлөөр явагдсан байна. Энэхүү тэмцээнд монгол улсаа төлөөлөн Монголын   Радио удирдлагат авто загварын машины спортын холбооны зургаан тамирчин улсаа төлөөлөн амжилттай оролцож  уг тэмцээний 10-ны нэг төрөлд тамирчин Э.Билгүүнбаатар, нэгдүгээр байранд орж, Батбилэг хоёрдугаар байранд орж цомын эзэд боллоо. Түүнчлэн тамирчин тус төрлийн 4-р байранд тамирчин Энхжил шалгарсан бол 5 болон 7-р байрыг монголын тамирчид эзэлжээ.    Тус тэмцээнд манай улсын тамирчид хоёр дахь удаагаа оролцож байгаа бол энэхүү тэмцээнд оролцсоноороо дараагийн олон улсын Радио удирдлагат авто загварын машины спортын тэмцээнд оролцох эрхээ хангаж байгаа юм байна. Мөн олон улсын ур чадвартай тамирчдаас туршлага хуримтлуулах сайн талтай ч тэмцээнд оролцох зардлыг баг тамирчид хувиасаа гаргадаг гэж байна.  Дашрамд мэдээллэхэд   Монголын   Радио удирдлагат авто загварын машины спортын холбооны тамирчин Отгонсүх 2012 оны техник технолгийн олимпиадад Зил130 машины 18 дахин багсагсан загварыг хийж, тэргүүн байр эзэлсэн байна.

Авто машины загвар хийхэд шаардлагатай зүйлс ба хэрхэн зөв сонголт хийх вэ ?

 1. Лист төмөр буюу 0.1-0.3мм төмөр энэ төмрийг 40х50см хэмжээтэй 100 айл барилгын материалын дэлгүүрүүдээр хайгаад үзвэл олдоно. мөн зарим нэг халааж цохиж хийх шаардлагатай зүйлсийг мөн зузаантай зэс листээр хийж болно төмөр листны хувьд 2000-2500 төгрөгний үнэтэй зарагдаж байгаа зэсний хувьд 10х20 см нь 6000-8000 төгрөгний үнэтэй байгаа.

2. Хайч үүнд нимгэн төмөр хайчлах хайч, зузаан лист хайчлах төмрийн хайч, орно

3. Гагнуурын алх үүнд 45w-75w хооронд чадалтай алх тохирно үүнээс бага чадалтай бол төмөр гагнаж чадахгүй харин үүнээс чадалтай болвол хошуун дээр нь тугалга тогддоггүй талтай үнийн хувьд 5000-30000 хооронд 
 

4. Дагалдах багж: жижиг том бахь, гусочка, цаасны хутга, төмрийн цүүц, өрөмний ком, жижиг автирка, шугам, төмрийн зуруул, алх, дөш, төмрийн хуурайны ком,жижиг диски, төмрийн хөрөө,зүлгүүр,дрилл,эхний ээлжинд эдгээр зүйлс байх шаардлагатай мөн хамгийн чухал зүйлс болох гагнуурын тугалга, хүчил хүчил бол пояалная кислота гээд орос хүчлүүд зарагдаж байгаа чанарын хувьд ялгаагүй тугалга нь ороомог хэлбэртэй мөн цувимал буюу цул тугалга байгаа утсан ороомог тугалга япон болон германых нь сайн гэхдээ цагаан тугалганы орц өндөртэй тул гагнуур салах магадлал арай өндөр энэ тугалгыг ашиглах бол чадал багатай алхаар ч гагнаж болно, харин цувимал буюу цул орос тугалга нь цагаан тугалганы хольц арай багатай гагнахын тулд арай чадал өндөртэй гагнуурын алх хэрэглэнэ тэгэхдээ гагнаас салах магадлал багатай сайн гагнуур болдог үнийн хувьд утсан ороомог тугалга 5000-20000 хооронд үнэтэй цувимал тугалга 3500-7000 хооронд үнэтэй миний хувьд цувимал тугалга, 75w чадалтай алх хэрэглэдэг,

За дээрх материал болон багажнуудыг цуглуулсан байхад загварынхаа хөдлөх эд ангиас бусад зүйлсийг хийж болно.
Харин хөдлөх эд ангийн хувьд таньд 2 сонголт бий үйлдвэрийн хөтлөгч, кроп, кардан, дугуй, араа, зэргийг ашиглаж хийх эсвэл бүх зүйлсийг орлуулах деталуудыг хайж олох түүнийг гараараа хийх. 

Авто машины загвараа хийж эхлэх no1:
Эхлээд та машиныхаа загварыг түүний үйлдвэрлэгдсэн он кузовны загвар, машины түүх, зэргийг сайтар судалж тухайн машиныхаа болж өгвөл бүх талаас харуулсан зургуудыг цуглуулах хэрэгтэй.
Түүний дараачаар ажлын зураг буюу тухай авто машиныхаа план зургийг олж авах хэрэгтэй мэдээж хэрэг Google дээр хайхад гараад л ирнэ болж өгвөл вектор зургийг нь олж авбал таньд загвараа алдаа мадаггүй хийхэд дөхөм болно.Дор хаяж 1000px-5000px нягтралтай мөн харьцаатай зургийг олж авах хэрэгтэй.
 

Хэрвээ та өмнө ямар ч загвар хийж байгаагүй бол машинаа төмрөөр хийхээс урьтаж ватум цаасаар хийгээд үзээрэй, учир нь төмөр цаас хоёр хийцийн хувьд хийгдэх ажиллагаа нь хоорондоо ялгагдаад байх зүйлгүй.Тиймээс та эхлээд цаасаар хийгээд дадлагижаад авах хэрэгтэй. цаасаар загвар хийгээд дууссан бол төмөр гагнах мөн цохиж хэлбэрт оруулах зэргийг туршиж үзэх хэрэгтэй. гагнуур хийхэд шаардлагатай бэлтгэх зүйлс гэвэл гагнуурын алхныхаа хошууг тугалгадах хэрэгтэй тэгэж чадвал гагнуур хурдан мөн цэвэрхэн болно.

Монголын Усан онгоцны загварын спортын түүхээс....

 

Монголын Усан онгоцны загварын спорт нь 1978 оноос 1984 оны хооронд ЗТ ордны Техник сонирхогчдын дугуйлангаас эхлэлтэй.
 

 

 Таны оюун ухаан, мэдлэг чадвар, ур ухааныг зэрэг хөгжүүлэх чадвартай нэгэн спорт байдгийг та мэдэх үү. Энэ бол  усан онгоц загварын спорт юм. Жинхэнэ усан онгоцноос огт ялгархааргүй техник эд ангитай, хэд дахин багасгасан хувилбарыг бүтээдэг энэхүү спортыг мастер спорт  гэж ч  өргөмжлөх нь бий. 

 Анх 1970-аад онд манай орны хүүхэд залуучууд сонирхон хичээллэж, 1980 оноос эхлэн өсвөрийн усан загварчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг цахилгаан хөдөлгүүрт, өөрөө хөвөгч загвар, дарвуулт загваруудаар жил бүр уралдаан зохиох болжээ.
 Усан онгоцны загварын спорт нь толгойг бүрэн ажиллуулдаг бөгөөд хөлөг онгоцыг масштабаар багасган загварыг нь хийдэг учир маш нарийн чимхлүүр ажилтай юм. Таньд л гэж хэлэхэд хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх хамгийн оновчтой арга бол усан онгоцны загвар хийх явдал. Гэхдээ хүүхдүүд ч гэхгүй эцэг, эхчүүд , залуучууд та бүхэн өөрсдийн  мөрөөдлийн хөлөг онгоцоо хийхэд яагаад болохгүй гэж. Таныг усан онгоцны загварын спортод  хөтлөнө гэдэгт итгэлтэй байна.

 

ШУТАС-ийн урлагийн наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2017-11-17 00:00:00

Эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Нийтэлсэн: 2017-10-25 00:00:00

Нээлттэй хичээлд урьж байна

Нийтэлсэн: 2017-10-16 00:00:00

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛЬ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2017-05-24 00:00:00

ШУТАС-ийн ахлах сургуулийн дизайн, технологийн ЗАН-ийн сургалтын үйл ажиллагаанд зориулж 3D принтер авна.

Нийтэлсэн: 2016-12-26 00:00:00

Багш, сурагчийн сургалтын зар

Нийтэлсэн: 2016-12-19 00:00:00

Урлагийн наадмын хуваарь гарлаа

Нийтэлсэн: 2016-12-13 00:00:00

Багш, удирдах ажилтнуудын заавал судлах хууль, дүрэм, журам

Нийтэлсэн: 2016-11-18 00:00:00

Элсэлтийн бэлтгэл сургалтанд бүртгэж эхэллээ.

Нийтэлсэн: 2016-03-30 00:00:00

Геологи, уул уурхайн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Барилга, архитектурын сургуулийн элсэлт авах мэргэжил

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Эрчим хүчний сургуулийн элсэлтийн талаархи мэдээлэл

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Механик, тээврийн сургуулийн мэргэжлийн жагсаалт

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Нийслэлийн боловсролын салбарт мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн жагсаалт

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Машины эд анги улсын олимпиад 2015

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЗУРАГ ТӨСЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН CAD/CAE/CAM БАГА ОЛИМПИАД

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Байгалийн ухааны лабораторын багаж хэрэгсэл худалдан авна.

Нийтэлсэн: 2015-12-18 00:00:00

Сурагчийн үнэмлэх нь 40 төрлийн үйлдэл хийх боломжтой

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ШУТАС-ийн 12б ангийн сурагч Бумбаяр гимнастикчдийн олон улсын тэмцээнээс багаараа таван медаль хүртжээ.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл 2015 оны 4 дүгээр сарын 20-ны орой 18:00 цагт дуусна.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.