Сургалтын орчин

ШУТИС-ийн Ахлах сургууль нь  кабинетын зарчмаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Математикийн кабинет

Математикийн сургалтын стандарт хэрэгжилтийг хангах, сурагчдын идэвх, сонирхлыг өрнүүлэх, хөгжүүлэх, математикийн хичээлээр бүтээлч чадвар, цогц чадамжийг төлөвшүүлэх зорилгоор улирал бүр нэг бүтээлч болон бие даах ажил хийлгэн, математикийн тулаан, түргэн бодолтын тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй нь сурагчдын мэдлэг, чадвараа сорих, сурах идэвхийг өрнүүлдгээрээ онцлогтой.

Физикийн кабинет

Физикийн иж бүрэн 2 лабораторитой. Суралцагчдаар  олон төрлийн багаж төхөөрөмжийг ашиглан туршилт судалгаа хийлгэж, ахуй амьдралын болон шинжлэх ухаан, технологийн мэдээлэл боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад физикийн хэл, арга, сэтгэлгээгээр хандах мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Химийн лаборатори

Химийн хичээлээр сурагчдын бүтээлч үйл ажиллагааг дэмжих, бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, хичээл хоорондын интеграцийг дээшлүүлэхийн тулд “Төсөлт ажил”-ыг зохион байгуулж эхэлсэн. Уг ажлын хүрээнд сурагчид Химийн шинжлэх ухааны хэрэглээтэй танилцан, ахуйн хэрэглээний бодис материалыг судлан бие даан ажиллаж тодорхой бүтээгдэхүүн гарган авах туршилтын ажил амжилттай хэрэгжиж байна.

Биологийн кабинет

Биологийн хичээл нь уламжлалт болон хөгжүүлэх сургалт хосолсон сурагчдын оролцоог дэмжсэн сургалт явагддаг. Хичээлийн анги, танхим нь ухаалаг самбар, үзүүлэн тараах материал хэрэглэгдэхүүн, багаар ажиллах болон бие даан суралцах орчин бүрэн бүрдсэн.

Дүрслэх урлагийн кабинет

Архитектур, дизайн технологийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах суралцагчдад бүтээлч үйл ажиллагааг дэмжиж хичээл хоорондын интеграцийг дээшлүүлэн сургалтын материаллаг,  таатай орчин бүрдүүлж зураг дизайн, зураг зүй, мэдээллийн технологийн хичээлүүдийг уялдуулан сурагч бүр бие дааж суралцах арга барил эзэмшүүлэхэд оршино.

Зураг, дизайны хичээлээр Ахлах сургуулийн суралцагчид улс, нийслэлийн техник, технологийн 2012-2017 оны олимпиадуудаас 1-3-р байрыг тогтмол эзэлсэн амжилтыг үзүүлэв.

Хэлбэр судлал хээрийн дадлагад суралцагчид байгалийн зураг судалж суралцдаг.

Мэдээлэл зүйн кабинет

Мэдээллийн технологийн хичээлээр хоорондын уялдаа холбоог сайжруулж  мэдээлэл, холбоо, технологийг ойлгож, ашиглаж чаддаг ирээдүйн мэргэжлийн инженер, дизайнеруудыг бэлтгэх, бие даан хөгжих үйл явцыг дэмжсэн суралцагчдын онцлогт тохирсон тусгай хөтөлбөрөөр хичээллэдэг.

Тус кабинетад судалгаанд суурилсан төслийн хүрээнд сурагчдын бүтээлч үйл ажиллагааг дэмжих, сурагчдаар төрөл бүрийн биет бүтээл хийлгэх зорилгоор 3 хэмжээст принтерийг амжилттай туршин ажиллуулж байна.

 

Түүх, нийгмийн ухааны хичээл

Хичээл хоорондын залгамж холбоог сайжруулж сурагч бүрийг сурах арга эзэмшсэн, бие даан бүтээлчээр суралцах чадвартай, үндэсний хэл, түүх, соёл, уламжлалаа хүндэтгэн, өвлөн хэрэгжүүлдэг, хүмүүнлэг, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай иргэн төлөвшүүлэхэд оршино.

Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгэмдээ хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх, нийгмийн олон талт асуудлыг судалж, танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, чөлөөтэй нээлттэй илэрхийлэх, хамтын ажиллагаа, харилцааны чадварыг хөгжүүлэх, үнэт зүйлтэй хувь хүн төлөвшүүлэх зорилгоор “Сурагчдын хөгжил” мэтгэлцээний клубийг ажиллуулж байна.

Англи хэлний хичээл

Англи хэлний хичээлийг  мэргэжлийн болон гадаад багш дүрэм, яриа хослуулан, орчин үеийн ухаалаг самбар, иж бүрэн сурах бичиг, сургалтын дэвшилтэт  тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн ашиглаж багаар болон бие даан ажиллуулах орчинг бүрдүүлж уламжлалт ба орчин үеийн идэвхтэй аргуудыг хослуулан сургалтыг явуулж байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

ШУТИС-ийн Ахлах сургууль нь ОХУ, БНСУ, БНХАУ-ын их дээд сургуулийн дэргэдэх ахлах сургуулиудтай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд олимпиад, уралдаан зохион байгуулах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах асуудлыг хэлэлцэж байна. Манай сургуулийн 30 гаруй төгсөгчид Ази, Европын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж байна.

Хичээлээс гадуурх соёл, хүмүүжлийн ажил

Суралцагчдын сурч боловсрох таатай орчинг бүрдүүлж, бие даан хөгжих боломжийг хангах зорилгоор интернет орчин бүхий номын санг байгуулсан. Номын сан нь нийт 7500 гаруй ном сурах бичиг, гарын авлага болон сургалтын материалтайгаас гадна ухаалаг компьютерийг суралцагчдын хэрэгцээнд зориулан  ШУТИС-ийн төв номын сантай холбон   е-номын санг ашиглах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө уриан дор сургуулийн сурагчдын зөвлөлтэй хамтран ажиллаж анги хамт олны соёл хүмүүжлийн ажлыг зохион байгуулж ирлээ. Манай сургууль суралцагчдын дунд спортын олон төрөлт спартакиад, урлагийн наадам, сагсан бөмбөгийн тэмцээн, явган аяллыг  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нь суралцагчдын хүсэн хүлээдэг  сайн ажлууд болсон.

Мөн нийт суралцагчдыг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж, суралцагч бүрт эрүүл мэндийн хяналтын дэвтэр ажиллуулж хэвшлээ.

Сүхбаатар дүүргийн 8-р хорооны Засаг даргын ажлын алба болон цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллаж суралцагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар улирал бүр сургалт зохион байгуулж эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна.

 

ШУТИС-ийн Харьяа ахлах сургуулийн нээлттэй өдөрлөгт эцэг эхчүүд та бүхнийг урьж байна.

Нийтэлсэн: 2019-05-24 00:00:00

ШУТИС-ийн АХЛАХ СУРГУУЛЬ 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ X АНГИДАА ЭЛСЭЛТ АВНА.

Нийтэлсэн: 2019-05-15 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний удирдамж

Нийтэлсэн: 2019-05-01 00:00:00

Нээлттэй хичээлийн хуваарь

Нийтэлсэн: 2019-02-27 00:00:00

“МОНГОЛ БАХАРХАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН АНХДУГААР УРАЛДААН

Нийтэлсэн: 2018-12-19 00:00:00

Шинжлэх ухааны доктор Р.Энхбаттай хийх уулзалт

Нийтэлсэн: 2018-11-23 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн суралцагч танд

Нийтэлсэн: 2015-10-21 00:00:00

"Урлагийн наадам"-ын удирдамж гарлаа.

Нийтэлсэн: 2018-11-14 00:00:00

Урилга

Нийтэлсэн: 2018-11-12 00:00:00

Нээлттэй хичээлийн хуваарь

Нийтэлсэн: 2018-10-08 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургууль 2018-2019 оны хичээлийн жилд гүнзгийрүүлсэн сургалттай X,XI ангидаа нэмэлт элсэлт авна.

Нийтэлсэн: 2018-08-16 00:00:00

Дополнительные образовательные услуги

Нийтэлсэн: 2018-05-31 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН-2018

Нийтэлсэн: 2018-03-22 00:00:00

Хаврын нээлттэй хичээлд урьж байна

Нийтэлсэн: 2018-03-13 00:00:00

Анги засварын ажлын сонгон шалгаруулалтанд урьж байна.

Нийтэлсэн: 2018-01-31 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн багш нарын 2-р улирлын үзүүлэх хичээл 2017.12.11-12.15 өдрүүдэд явагдана.

Нийтэлсэн: 2017-12-11 00:00:00

ШУТАС-ийн урлагийн наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2017-11-17 00:00:00

Эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Нийтэлсэн: 2017-10-25 00:00:00

Нээлттэй хичээлд урьж байна

Нийтэлсэн: 2017-10-16 00:00:00

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛЬ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2017-05-24 00:00:00

ШУТАС-ийн ахлах сургуулийн дизайн, технологийн ЗАН-ийн сургалтын үйл ажиллагаанд зориулж 3D принтер авна.

Нийтэлсэн: 2016-12-26 00:00:00

Багш, сурагчийн сургалтын зар

Нийтэлсэн: 2016-12-19 00:00:00

Урлагийн наадмын хуваарь гарлаа

Нийтэлсэн: 2016-12-13 00:00:00

Багш, удирдах ажилтнуудын заавал судлах хууль, дүрэм, журам

Нийтэлсэн: 2016-11-18 00:00:00

Элсэлтийн бэлтгэл сургалтанд бүртгэж эхэллээ.

Нийтэлсэн: 2016-03-30 00:00:00

Геологи, уул уурхайн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Барилга, архитектурын сургуулийн элсэлт авах мэргэжил

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Эрчим хүчний сургуулийн элсэлтийн талаархи мэдээлэл

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Механик, тээврийн сургуулийн мэргэжлийн жагсаалт

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Нийслэлийн боловсролын салбарт мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн жагсаалт

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Машины эд анги улсын олимпиад 2015

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЗУРАГ ТӨСЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН CAD/CAE/CAM БАГА ОЛИМПИАД

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Байгалийн ухааны лабораторын багаж хэрэгсэл худалдан авна.

Нийтэлсэн: 2015-12-18 00:00:00

11

Нийтэлсэн: 2018-08-16 00:00:00

Сурагчийн үнэмлэх нь 40 төрлийн үйлдэл хийх боломжтой

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ШУТАС-ийн 12б ангийн сурагч Бумбаяр гимнастикчдийн олон улсын тэмцээнээс багаараа таван медаль хүртжээ.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл 2015 оны 4 дүгээр сарын 20-ны орой 18:00 цагт дуусна.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.