БАЙГАЛИЙН УХААНЫ ЗААХ АРГЫН НЭГДЭЛ

Тус заах аргын нэгдэл 2013-2014 оны хичээлийн жилд “Байгалийн Ухааны Заах аргын нэгдэл”  нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд физик, хими, биологи, зураг дизайны хичээлүүдийг хамран сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулдаг. Манай заах аргын нэгдэлд докторант 1, магистр 4, магистрант 2 багш ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн зэргийн хувьд тэргүүлэх багш 1, заах аргач багш 1 байна. 

                                 Байгалийн ухааны заах аргын нэгдлийн хамт олон

Ахлагч Т.Бадамхатан заах аргач, магистрант, БТА.  Химийн багш

О.Отгонбаяр тэргүүлэх багш, магистр, БТА.  Физикийн багш

П.Мөнх-Эрдэнэ магистр, БТА. Химийн багш

Э.Гансүх докторант, СТА. Зураг дизайны багш

Н.Амгалан магистр. Физикийн багш

Б.Баасантогтох магистр. Мэдээлэл технологийн багш

Н.Наранжаргал магистрант. Биологийн багш 

Манай хамт олны гаргасан амжилтууд: 

Тус ЗАН-ийн багш нар нь хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөг сайжруулан  боловсруулж ээлжит хичээлийн үр өгөөжийг сайжруулахад анхааран тогтмол ахиц гарган ажиллаж байна. Манай хамт олон улс, нийслэл, дүүргийн уралдаан тэмцээн олимпиадуудад тогтмол амжилттай оролцон дараах амжилтуудыг гаргажээ.

  • 2014-2015 оны хичээлийн жилд Монголын физикийн багш нарын холбоо, МУИС, МУБИС-тай хамтран жил бүр уламжлал болгон явуулдаг “ФИЗИКИЙН УЛСЫН БАГИЙН ОЛИМПИАД”-д 101 сурагч оролцсоноос 10-р ангийн 21 сурагч хүрэл медаль, 11-р ангийн 20 сурагч мөнгөн медаль, 12-р ангийн 20 сурагч мөнгөн медаль хүртэж нийлбэр оноогоор улсдаа ТЭРГҮҮН байр эзэлж ШИЛДЭГ СУРГУУЛЬ цом, өргөмжлөл хүртсэн.
  • 2015-2016 оны хичээлийн жилд МУИС, МУБИС, Физикийн багш нарын холбоо, Физикийн олимпиадын холбооноос зохион явуулдаг бүх нийтийн физик боловсролыг дэмжих физикийн багийн улсын олимпиадад

10-р ангийн 20 сурагч хүрэл медаль

11-р ангийн 20 сурагч хүрэл медаль

12-р ангийн 20 сурагч хүрэл медаль хүртэж манай сургууль физикийн олимпиадын "А зэрэглэлийн ШИЛДЭГ СУРГУУЛЬ"-аар шалгарч улсын хэмжээнд ахлах сургуулиудаас I байрт шалгарав.

  • 2015-2016 оны хичээлийн жилд Улаанбаатар Эмпати сургуулийн нэрэмжит физикийн олимпиадад 12б ангийн сурагч Б.Болорчулуун Мөнгөн медаль, 12б ангийн сурагч Н.Дэлгэрсүрэн, 12б ангийн сурагч Н.Анхбаяр нар хүрэл медаль
  • 2015-2016 оны хичээлийн жилд Их дээд сургуулиудын оюутны дунд зохиогдсон Солонгос улсын Улсаны Их Сургуулийн нэрэмжит Физикийн анхдугаар олимпиадаас 12г ангийн сурагч Д.Буянбат 2-р байр Мөнгөн медаль, 4 жил тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгээр шагнуулсан. Мөн энэ олимпиадад 12б ангийн сурагч Мөнх-Оргил, Н.Анхбаяр нар тусгай байр эзэлсэн.   
  • 2015-2016 оны хичээлийн жилд Дүүргийн биологийн олимпиадад 12е ангийн сурагч С.Дөлгөөн гүйцэтгэлийн хувиараа III байрт шалгаран нийслэлийн олимпиадад амжилттай сайн оролцсон.
  • Химийн багш Т.Бадамхатан 2009, 2015, 2016 оны Нийслэлийн Химийн багш олимпиадын гуравдугаар байрт шалгаран хүрэл медалиар шагнагдан  улсын олимпиадад амжилттай оролцсон.
  • Энэ хичээлийн жилд нийслэлийн техник технологийн олимпиад (дүүрэг, нийслэл, улсын), дүрслэх урлагийн олимпиад, олон улс, улс, нийслэлийн гар зургийн уралдаанд манай сурагчид тогтмол амжилттай оролцож 18 алт, 20 мөнгө 18 хүрэл медаль авч 10 гаруй тусгай байр эзэлжээ.
  • 2016-2017 оны хичээлийн жилд техник технологийн улсын олимпиадын дүрслэх урлагийн төрөлд 12г ангийн сурагч Х.Ганганмөрөн II байр мөнгөн медаль, 12а ангийн сурагч Д.Халиун IV  байр  эзэлсэн амжилт гаргажээ.
  • Олон улсын чанартай уралдаан тэмцээнд 12г ангийн сурагч Т.Тэргэл I байр, 12а ангийн сурагч Д.Халиун III байр, 12г ангийн сурагч Э.Мандухай III байр эзэлсэн.
  • 12г ангийн сурагч П.Оч-Эрдэнэ олон улсын залуу уран бүтээлчдийн хүүхэлдэйн киноны дүрийн тэмцээнд финальд шалгаран, улсын оюутнуудын дунд зохиогддог “Алтан хулгана” тэмцээнд дүрийн шийдэл төрөлд тэргүүн байр эзэлжээ.

Манай заах аргын нэгдлийн хамт олон сурагчдын сурах орчин бүрдүүлэхэд онцгойлон анхаарч сургалтын орчны шаардлага хангасан физикийн 2, химийн 1, биологийн 1, мэдээлэл зүйн 1, зургийн 1 кабинетийг тохижуулан гэрчилгээжүүлж сургалтыг кабинетийн системээр явуулж байна.

Химийн кабинет

 

                                                         

                                                        Физикийн кабинет

 

                                                           Биологийн кабинет

 

                                                          Газарзүйн кабинет

 

                                                            Мэдээлэлзүйн кабинет

                                                                 

                                                                    Зургийн урлан

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛЬ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2017-05-24 00:00:00

ШУТАС-ийн ахлах сургуулийн дизайн, технологийн ЗАН-ийн сургалтын үйл ажиллагаанд зориулж 3D принтер авна.

Нийтэлсэн: 2016-12-26 00:00:00

Багш, сурагчийн сургалтын зар

Нийтэлсэн: 2016-12-19 00:00:00

Урлагийн наадмын хуваарь гарлаа

Нийтэлсэн: 2016-12-13 00:00:00

Багш, удирдах ажилтнуудын заавал судлах хууль, дүрэм, журам

Нийтэлсэн: 2016-11-18 00:00:00

Элсэлтийн бэлтгэл сургалтанд бүртгэж эхэллээ.

Нийтэлсэн: 2016-03-30 00:00:00

Геологи, уул уурхайн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Барилга, архитектурын сургуулийн элсэлт авах мэргэжил

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Эрчим хүчний сургуулийн элсэлтийн талаархи мэдээлэл

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Механик, тээврийн сургуулийн мэргэжлийн жагсаалт

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Нийслэлийн боловсролын салбарт мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн жагсаалт

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Машины эд анги улсын олимпиад 2015

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЗУРАГ ТӨСЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН CAD/CAE/CAM БАГА ОЛИМПИАД

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Байгалийн ухааны лабораторын багаж хэрэгсэл худалдан авна.

Нийтэлсэн: 2015-12-18 00:00:00

Сурагчийн үнэмлэх нь 40 төрлийн үйлдэл хийх боломжтой

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ШУТАС-ийн 12б ангийн сурагч Бумбаяр гимнастикчдийн олон улсын тэмцээнээс багаараа таван медаль хүртжээ.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл 2015 оны 4 дүгээр сарын 20-ны орой 18:00 цагт дуусна.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.