ШУТИС-ийн харъяа Ахлах сургууль

          2013-2014 оны хичээлийн жилд Боловсрол Шинжлэх Ухааны Яамны “ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД”, “АВЬЯАС” үндэсний хөтөлбөрийн хүрээнд сурагчдын авьяасыг нээн хөгжүүлэх сургалтын таатай орчинг бүрдүүлж, сурагчдын сонирхсон чиглэлд үндэслээд тэдний онцлогт тохируулан удирдаж, зөвлөгөө өгөн, сурагчдыг бие даан суралцах болон бүтээл туурвил хийж бүтээх чадварыг олгох тал дээр илүүд анхаарч ажиллаа.

          Энэхүү сургалтын жилд сурагч нар олон улс,гадаад, дотоодын үзэсгэлэн, уралдаан, тэмцээнд багагүй амжилт гаргалаа.

Мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зохион байгуулагддаг “Алтан бийр-2013” олон улсын “Grand art” үзэсгэлэнд сурагч 11а ангиас Д.Хулан, Э.Марал-Эрдэнэ, О.Энхжин, О.Онон, н.Сондор 11б ангиас Б.Азжаргал нар оролцсон. “Хаврын гоёл 2013”, СБД-ийн ерөнхий боловсролын сургуулиудын үзэсгэлэнд оролцож сурагчдын 50 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргасан.

          Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнд 11а ангийн сурагч Н.Онон “Онгод залархуй” бүтээлээр оролцов.

          Улсын их дээд сургуулийн дунд зохиогддог “Урлахуйн ертөнц-2013” наадамд 1-р байр 11а ангийн сурагч н.Онон “Онгод залархуй” 80х80 см /зотон, тос/, 2-р байр 11а ангийн сурагч  Э.Марал-Эрдэнэ  “Амьдрал”  60х160 см  /цаас, гуашь/, 3-р байр 10а ангийн сурагч 10б ангийн сурагч Г.Намуун “Коффейная”  40х50 см  /зотон, акирлик/ байр эзэлсэн.

          Техник технологийн улсын XVII олимпиадын Дүрслэх урлагийн төрөлд 11а ангийн сурагч Э.Марал-Эрдэнэ 1-р байр алтан медаль, 11а ангийн сурагч Б.Төгөлдөр шагналт 4-р байр, 11б ангийн сурагч Б.Азжаргал  10 байр, “Авто машины загвар” төрөлд 11а ангийн сурагч Билгүүнбаатар  шагналт 4-р байр эзэлсэн.

          Техник технологийн нийслэл XIX олимпиадын Дүрслэх урлагийн төрөлд 11б ангийн сурагч Б.Азжаргал  1-р байр алтан медаль, 11а ангийн сурагч Б.Төгөлдөр 3-р байр хүрэл медаль, 11а ангийн сурагч Э.Марал-Эрдэнэ шагналт 4-р байр “Авто машины загвар” төрөлд 11а ангийн сурагч Билгүүнбаатар  шагналт 5-р байр, “Усан онгоцны загвар” төрөлд 10в ангийн сурагч Мөнгөнсүх 10-р байр, “Технологи, зураг зүйн”  төрөлд 11б ангийн сурагч Нямрагчаа 17-р байр тус тус эзэлсэн.

          Техник технологийн дүүргийн олимпиадад Дүрслэх урлагийн төрөлд 11а ангийн сурагч Б.Төгөлдөр 3-р байр хүрэл медаль, 11а ангийн сурагч Э.Марал-Эрдэнэ шагналт 4-р байр, 11б ангийн сурагч Б.Азжаргал  шагналт 5-р байр, “Авто машины загвар” төрөлд 11а ангийн сурагч Билгүүнбаатар  1-р байр алтан медаль, “Усан онгоцны загвар” төрөлд 10в ангийн сурагч Мөнгөнсүх шагналт 5-р байр, “Технологи, зураг зүйн”  төрөлд 11б ангийн сурагч Нямрагчаа 3-р байр хүрэл медаль тус тус эзэлсэн нь энэ хичээлийн жил амжилтаар дүүрэн байна.

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛЬ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2017-05-24 00:00:00

ШУТАС-ийн ахлах сургуулийн дизайн, технологийн ЗАН-ийн сургалтын үйл ажиллагаанд зориулж 3D принтер авна.

Нийтэлсэн: 2016-12-26 00:00:00

Багш, сурагчийн сургалтын зар

Нийтэлсэн: 2016-12-19 00:00:00

Урлагийн наадмын хуваарь гарлаа

Нийтэлсэн: 2016-12-13 00:00:00

Багш, удирдах ажилтнуудын заавал судлах хууль, дүрэм, журам

Нийтэлсэн: 2016-11-18 00:00:00

Элсэлтийн бэлтгэл сургалтанд бүртгэж эхэллээ.

Нийтэлсэн: 2016-03-30 00:00:00

Геологи, уул уурхайн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Барилга, архитектурын сургуулийн элсэлт авах мэргэжил

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Эрчим хүчний сургуулийн элсэлтийн талаархи мэдээлэл

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Механик, тээврийн сургуулийн мэргэжлийн жагсаалт

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Нийслэлийн боловсролын салбарт мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн жагсаалт

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Машины эд анги улсын олимпиад 2015

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЗУРАГ ТӨСЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН CAD/CAE/CAM БАГА ОЛИМПИАД

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Байгалийн ухааны лабораторын багаж хэрэгсэл худалдан авна.

Нийтэлсэн: 2015-12-18 00:00:00

Сурагчийн үнэмлэх нь 40 төрлийн үйлдэл хийх боломжтой

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ШУТАС-ийн 12б ангийн сурагч Бумбаяр гимнастикчдийн олон улсын тэмцээнээс багаараа таван медаль хүртжээ.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл 2015 оны 4 дүгээр сарын 20-ны орой 18:00 цагт дуусна.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.