Дэлхийн томоохон их дээд сургуулиуд дэргэдээ шинжлэх ухааны ахлах сургуулиуд байгуулж, өндөр мэдлэг чадвартай боловсон хүчнийг бэлтгэн гаргахад ахлах сургуулиас нь эхлэн сургалт, судалгааны арга барилд сургах, хичээлийн агуулга хөтөлбөрийг уялдуулахад онцгойлон анхаарч байна. Тухайлбал АНУ, Солонгос, Тайван, Япон, Малайз, Энэтхэг зэрэг улсуудад Science high School –ийг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулан явуулдаг туршлагууд байдаг. Энэ ч утгаар бид Монгол улсад лидер инженерүүдийг бэлтгэх зорилгоор ахлах сургуулиас нь эхлүүлэн их сургууль төгстөл нь тусгай хөтөлбөрөөр хичээллүүлэх, үүний тулд Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль байгуулах асуудлыг ШУТИС судалж Монгол улсын хэмжээнд эхлүүлэн, дэргэдээ ШУТ-ийн ахлах сургуулийг байгуулж 582 сурагч 26 багш, удирдах ажилтан, 19 бүлэгтэйгээр хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

  • Ахлах сургуулийг олон улсын жишигт нийцүүлэн “Шинжлэх ухаан, технологийн ахлах сургууль” болгон зохион байгуулж, ингэснээр ахлах сургуулийн үйл ажиллагаа, сургалтын чиглэлийг  Их сургуулийн бодлого  чиглэл, инженерийн сургалтын хөтөлбөр, агуулгатай уялдуулах, нэгдсэн зохион байгуулалтаар ханган, дэмжлэг үзүүлэх боломжууд бүрдэж байна:
  • Монгол улсын хэмжээнд Шинжлэх ухааны загвар ахлах сургууль үүсгэн зохион байгуулагдсанаар хот, хөдөө орон нутгаас байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэг сайтай, техник технологид сонирхолтой, авьяас чадвартай сурагчдыг элсүүлэн суралцуулах, үүний тулд орон нутагт нь салбар байгуулах, түүгээр дамжуулан их сургууль, мэргэжлийн онцлогийг таниулах, сурталчилах, чадварлаг инженерүүдийг ахлах сургуулиас нь бодлогоор бэлтгэх шаталсан тогтолцоог бий болгох боломжтой болж байна:

Эрхэм зорилго

“ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ОЮУНЫ ГАРЦ – ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛЬ”

ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ-Дэлхийн, Монгол улсын, байгууллагын технологийн хөгжил

ОЮУНЫ ГАРЦ-Инженерийн боловсролд суурилсан оюуны өндөр чадамж

 

Шинэ технологийн үсрэнгүй хөгжил, шинэ мэдлэг, олон соёл иргэншил хосолсон 21-р зуунд ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛЬ эрхэм танд дараах боломжуудыг санал болгож байна

  • Шинэ шилдэг технологи ашиглан SMART буюу ухаалаг ангид электрон хичээл ашиглан суралцах, электрон хичээлээр дамжуулан дэлхийн жишигт нийцсэн өндөр боловсролыг чанартай хүртэх боломж
  • ШУТИС-ийн инженерийн мэргэжлийн хөтөлбөрийг судлан, кредит цагийг тооцуулж мэргэшин суралцах боломж
  • Дэлхийн шилдэг их,дээд сургуулиудын үндсэн ангид шууд элсэн орохуйц англи хэл, математик, байгалийн ухааны өндөр чадвар эзэмших боломж
  • ШУТИС-ийн болон хамтран ажилладаг дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын эрдэмтэн багш нараар хичээл заалган олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн суурь мэдлэгийг бүрэн эзэмших боломж

ШУТАС-ийн урлагийн наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2017-11-17 00:00:00

Эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Нийтэлсэн: 2017-10-25 00:00:00

Нээлттэй хичээлд урьж байна

Нийтэлсэн: 2017-10-16 00:00:00

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛЬ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2017-05-24 00:00:00

ШУТАС-ийн ахлах сургуулийн дизайн, технологийн ЗАН-ийн сургалтын үйл ажиллагаанд зориулж 3D принтер авна.

Нийтэлсэн: 2016-12-26 00:00:00

Багш, сурагчийн сургалтын зар

Нийтэлсэн: 2016-12-19 00:00:00

Урлагийн наадмын хуваарь гарлаа

Нийтэлсэн: 2016-12-13 00:00:00

Багш, удирдах ажилтнуудын заавал судлах хууль, дүрэм, журам

Нийтэлсэн: 2016-11-18 00:00:00

Элсэлтийн бэлтгэл сургалтанд бүртгэж эхэллээ.

Нийтэлсэн: 2016-03-30 00:00:00

Геологи, уул уурхайн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Барилга, архитектурын сургуулийн элсэлт авах мэргэжил

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Эрчим хүчний сургуулийн элсэлтийн талаархи мэдээлэл

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Механик, тээврийн сургуулийн мэргэжлийн жагсаалт

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Нийслэлийн боловсролын салбарт мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн жагсаалт

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Машины эд анги улсын олимпиад 2015

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЗУРАГ ТӨСЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН CAD/CAE/CAM БАГА ОЛИМПИАД

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Байгалийн ухааны лабораторын багаж хэрэгсэл худалдан авна.

Нийтэлсэн: 2015-12-18 00:00:00

Сурагчийн үнэмлэх нь 40 төрлийн үйлдэл хийх боломжтой

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ШУТАС-ийн 12б ангийн сурагч Бумбаяр гимнастикчдийн олон улсын тэмцээнээс багаараа таван медаль хүртжээ.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл 2015 оны 4 дүгээр сарын 20-ны орой 18:00 цагт дуусна.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.