Монгол улсын Боловсролын тухай, дээд боловсролын тухай хуулиуд, тэдгээрт нийцүүлэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журмыг баримтлан Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль дээд боловсролын зэрэг олгох сургалт зохион байгуулан явуулж байна.

Дээд боловсролын дипломын болон бакалаврын зэрэг олгох сургалтын гол зорилго нь бүрэн дунд боловсролтой хүнийг элсүүлэн их сургуулийн мэргэжлийн суурь боловсрол олгож, цаашид бие даан суралцах мэдлэг, чадвар эзэмшсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд оршино.

*       Цахилгаан холбоо 

*       Утасгүй холбоо

*       Сүлжээний технологи

*       Мэдээллийн технологи

*       Мэдээллийн систем

*       Програм хангамж

*       Системийн аюулгүй байдал

*       Электрон системийн програм хангамжийн инженер

*       Автоматжуулсан системийн инженер

*       Эмбэддэд системийн инженер 

 

Электрон системийн автоматжуулалт мэргэжлүүдээр бакалаврын зэрэг олгох сургалтуудыг явуулж байна.

Магистрантурын сургалтын гол зорилго нь бакалаврын зэрэгтэй хүнийг элсүүлэн судалгааны арга зүй эзэмшүүлж, шинжлэх ухааны тодорхой чиглэлээр гүнзгийрүүлэн, нарийн мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Докторантурын сургалтын гол зорилго нь магистрантурт суралцан амжилттай төгссөн буюу их, дээд сургууль төгсөөд мэргэжлийн дагуу ажиллан сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр тодорхой бүтээл туурвиж байгаа, онолын өндөр мэдлэг чадвартай хүмүүсийг элсүүлэн, ахисан түвшний сургалтанд хамруулж, тодорхой сэдвээр судалгааны ажил хийлгэн шинжлэх ухаан, технологийн салбарт бодитой хувь нэмэр оруулах судлаачдыг бэлтгэхэд оршино. Жишээлбэл:

Хос мэргэжил

            1999/2000 оны хичээлийн жилээс Шинжлэх УхаанТехнологийн Их Сургуулийн хэмжээнд бакалаврын боловсролын зэрэг олгох хос мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Хос мэргэжил нь тухайн оюутны хувьд үндсэн сургалт болно. Ямарваа нэгэн мэргэжлийн бүртгэлийн өөрчлөлт, 80-иас дээш кредит цуглуулсан оюутны хувьд хийгдэхгүй.

Хавсарга хөтөлбөрүүд

          Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн оюутнууд суралцаж буй үндсэн мэргэжлийнхээ хажуугаар өөрт ашигтай гэж үзсэн хавсарга хөтөлбөрийг сонгон суралцах бололцоотой. Тухайн хөтөлбөрийн агуулгад байгаа хичээлийг өмнө нь үзсэн бол кредитийг шууд тооцно. Хавсарга хөтөлбөрийг сонгож суралцах эсэхээ тухайн оюутан өөрөө шийдэх юм. “Хавсарга” хөтөлбөрүүдийг мэргэжлийн тэнхимийн зүгээс тодорхой үндэслэлтэйгээр хийж, тэдгээр нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрдмийн зөвлөлөөр батлагдсан байдаг тул үндсэн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөтэй харьцуулахад хэмжээний хувьд бага боловч тус сургуульд суралцагч оюутан нь үндсэн мэргэжлээрээ суралцахын хамт хоёрдогч мэргэжлийн зөвхөн суурь мэдлэгийг эзэмшиж төгсөх бололцоотой юм.

          Оюутан өөрийн ирээдүйн төлөвлөлтийг хэрхэн хийснээс шалтгаалан чухам ямар хавсарга хөтөлбөр сонгохоо аль болох эрт хийх нь зүйтэй. Учир нь энэхүү сонголтоор нэг талаас өөрийн эзэмшиж буй мэргэжлээ өргөжүүлэх, нөгөө талаас үндсэн мэргэжилтэйгээ шууд холбоогүй ч мэргэжлийг, тухайн салбарын хичээлүүдийг сонирхож, төгссөний дараа хүсэж буй байгууллага, албан тушаалд очиж ажиллахад хоёрдогч мэргэжлийн суурьтай гэсэн утгаар, эсвэл цаашид дахин хоёрдогч мэргэжлийн зэрэг эзэмших гэх мэт үүднээс сонгон суралцана.

       Тодорхой нэг үндсэн мэргэжлээр төгсч байгаа оюутан сонгосон хавсарга хөтөлбөрийг дуусгасан бол үндсэн мэргэжлийн бакалаврын зэрэгтэй дипломын хамт хавсарга хөтөлбөрийг эзэмшсэнийг гэрчлэх үнэмлэх буюу сертификатыг нэмж олгоно. Мөн түүнчлэн тус сургуулийн үндсэн оюутнуудаас суралцах явцад тодорхой шалтгаанаар мэргэжлийн диплом, бакалаврын зэрэг авч чадахгүйд хүрвэл, тодорхой нэг хавсарга хөтөлбөрийн агуулга, багтаамж нь тухайн оюутны суралцсан хичээлүүдтэй дүйцсэн, оюутан цаашид үргэлжлүүлэн суралцахгүй бөгөөд хавсарга хөтөлбөрийн сертификат авах хүсэлтээ илэрхийлсэн бол тэрхүү оюутны хувийн шийдвэрийг сургуулийн удирдлага хүндэтгэн үзэх болно.

Мэргэшүүлэх хөтөлбөрүүд

             Сургууль зах зээлийн одоогийн бодит нөхцөл, шаардлагыг харгалзан үзэж тус сургуулийн суралцагч оюутнуудаас гадна бусад сурах хүсэлтэй дараахь хүмүүст сурах боломж олгох юм. Үүнд:

  •  Үйлдвэрлэлийн болон бизнесийн байгууллагын тусгай дунд, дээд боловсролтой инженер, техникийн болон удирдах ажилтнууд
  •  Онолын мэдлэгээ гүнзгийрүүлэн мэргэших шаардлага бүхий хүмүүс
  •  Тухайн чиглэлээр мэдлэг боловсролоо дээшлүүлэх сонирхолтой хувь хүмүүс Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүсийг тусгай журмын дагуу бүртгэнэ. Энэхүү хөтөлбөрийн дагуу суралцаж төгсөгчдөд сургуулиас сертификат олгоно.

 

ШУТАС-ийн урлагийн наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2017-11-17 00:00:00

Эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Нийтэлсэн: 2017-10-25 00:00:00

Нээлттэй хичээлд урьж байна

Нийтэлсэн: 2017-10-16 00:00:00

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛЬ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2017-05-24 00:00:00

ШУТАС-ийн ахлах сургуулийн дизайн, технологийн ЗАН-ийн сургалтын үйл ажиллагаанд зориулж 3D принтер авна.

Нийтэлсэн: 2016-12-26 00:00:00

Багш, сурагчийн сургалтын зар

Нийтэлсэн: 2016-12-19 00:00:00

Урлагийн наадмын хуваарь гарлаа

Нийтэлсэн: 2016-12-13 00:00:00

Багш, удирдах ажилтнуудын заавал судлах хууль, дүрэм, журам

Нийтэлсэн: 2016-11-18 00:00:00

Элсэлтийн бэлтгэл сургалтанд бүртгэж эхэллээ.

Нийтэлсэн: 2016-03-30 00:00:00

Геологи, уул уурхайн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Барилга, архитектурын сургуулийн элсэлт авах мэргэжил

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Эрчим хүчний сургуулийн элсэлтийн талаархи мэдээлэл

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Механик, тээврийн сургуулийн мэргэжлийн жагсаалт

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Нийслэлийн боловсролын салбарт мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн жагсаалт

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Машины эд анги улсын олимпиад 2015

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЗУРАГ ТӨСЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН CAD/CAE/CAM БАГА ОЛИМПИАД

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Байгалийн ухааны лабораторын багаж хэрэгсэл худалдан авна.

Нийтэлсэн: 2015-12-18 00:00:00

Сурагчийн үнэмлэх нь 40 төрлийн үйлдэл хийх боломжтой

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ШУТАС-ийн 12б ангийн сурагч Бумбаяр гимнастикчдийн олон улсын тэмцээнээс багаараа таван медаль хүртжээ.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл 2015 оны 4 дүгээр сарын 20-ны орой 18:00 цагт дуусна.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.