ЦАХИМ СУРГАЛТЫГ ЧАНАР, ХҮРТЭЭМЖТЭЙГЭЭР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЯВУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэр, Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 19-ний хурлын шийдвэр, БСШУСЯ-ны 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн чиглэл хүргүүлэх тухай 2/1174 тоот албан бичиг, ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн цахим хичээлийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг нийт багш, ажилтан, албан хаагчдад даалгаж байна.Үүнд:
- Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан энэ чиглэлээр батлагдаж буй Монгол Улсын Засгийг газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг эцэг эх, суралцагчдад шуурхай мэдээлэх,
- Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан эрүүл аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаарх мэдээ мэдээлэл, зөвлөмжүүдийг эцэг эх, суралцагчдад шуурхай хүргэх,
- Элсэлтийн ерөнхий шалгалт, түүний бүртгэлийн талаарх мэдээ мэдээллүүдийг цаг тухайд нь тогтмол хүргэх, эцэг эх асран хамгаалагчтай нь утсаар холбогдож зөвлөгөө өгөх,
- Төгсөх ангийн суралцагчдад зориулан мэргэжлийн багш нар элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх хичээлүүдийг боловсруулан вэб-д байршуулан хэрэгжилтэд хяналт тавих,
- 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын бүх түвшний сургалтын хичээлийн материалыг цахимаар байршуулан, боломжит бүх хэлбэрээр суралцагчдад хүргэх,
- Цахим хичээлийн материалын агуулгыг хөтөлбөрийн зорилго, зорилттой уялдуулан товч тодохой, ойлгомжтой байдлаар бэлтгэж, суралцагчдад түүнийг хэрхэн судлах талаар заавар, зөвлөгөө тогтмол өгч суралцахад дэмжин туслах,
- Цахим сургалтын үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх, 3-р улирлын явцын дүн гаргаж мэдээлэх,
- Багш бүр хичээлийн агуулга, чанарт хяналт тавих, цаашид сургалтын үйл ажиллагаанд тогтмол ашиглах боломж бүхий “ЦАХИМ ХИЧЭЭЛИЙН САН” үүсгэж хадгалах,
- Зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар ТВ хичээл болон, Сургуулийн вэб-д байршуулсан цахим хичээлийг судлах боломжгүй суралцагчдад утсаар болон цахимаар холбогдож зөвлөмж, анхааруулга тогтмол өгөх,
- Цахим сургалтын хэрэгжилтийн талаар мэргэжлийн болон анги удирдсан багш нар судалгаа авч холбогдох мэдээ тайланг шуурхай гаргах,
- Цахим сургалтын үр дүнг тооцох, гэрийн даалгаврын явц, суралцагчдын оролцоонд тогтмол хяналт тавьж хариуцлагатай ажиллах,
- Энэхүү албан даалгаврын биелэлтэнд хяналт тавин, хэрэгжилтийг 7 хоног тутам тайлагнаж ажиллах,
ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА