10-р анги

ШУТИС-ийн ахлах сургуулийн 10 дугаар ангийн Уран зургийн хичээлийн 2022-2023 оны хичээлийн жилийн 17-24 дугаар долоо хоног. Цөөн дүрст натюрморт А3 хэмжээн дээр зурах. Натюрморт болон судалбар зураг зурахдаа харагдаж буй бүх юмсыг хооронд нь хүнд хөнгөн тон өнгийн ялгамжаар нь харьцуулан зурдаг ерөнхий баримтлал бий. Натюрмортыг зурах явцад эхлээд нэг зүйлийг зурж дуусгаад дараагийн зүйлд шилжиж дарааллаар зурдаг. Натюрмортын юмсын хэлбэр гэрэл сүүдэр өнгө материаллаг чанар зэргийг тусгаж явах үедээ өнгийн алслалт орон зайн илэрхийллийг ямагт харьцуулж явна. үүнд өнгө дүрс агаар хүрээлэн буй орчноос хамааралтай хэрхэн хувьсаж буйг гярхай ажиглаж зурж сурах.

БУСАД ЦЭСҮҮД