12-р анги

ШУТИС-ийн ахлах сургуулийн 12 дугаар ангийн Уран зургийн хичээлийн 2022-2023 оны хичээлийн жилийн 17-24 дугаар долоо хоног. Барималтай натюрморт А2 хэмжээн дээр зурах. Хүний биеийн анатомийн бүтэц, харьцаа, хэлбэр дүрсийн харилцан зохицох байдал, хөдөлгөөний эвслийн талаар хамгийн бүрэн дүүрэн төсөөлөл өгдөг. Хүн зурж сурах нь эд юмс, баримал маш амьтан зурахаас илүү бэрхшээлтэй сэдэв юм. Учир нь хүний бие нарийн харьцаа хэмжээтэй, сэтгэхүйн байдал хөдөлгөөнөөс шалтгаална. Цаг мөч дутам өөрчлөгдөж байдаг билээ. Иймд зураач хүн ажигч хурц нүдтэй байхаас гадна, хөдөлгөөний өөрчлөлтийг тогтоон дүрслэх ой тогтоомж сайтай, хүний биеийн галбирын анатомийг тодорхой мэддэг байх шаардлагатай юм. Хүний биеийн анатомийн мэдлэг хүн зурах ажлын суурь шалгуур болох тул анатомийг нарийвчлан судлан, хүний бие дээр ажиглалт судалбар ихээхэн хийх хэрэгтэй.

БУСАД ЦЭСҮҮД