Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2022.01.03-ны А/01 тоот тушаалаар 2022 оныг Боловсролын салбарын ёс зүйн жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд, 2022.12.21-нд ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль нь Монгол улсын тэргүүлэх их сургуулиудын харьяа ахлах сургуулиудтай хамтран БОЛОВСРОЛ дахь ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.