Он цагийн хэлхээс |
Политехникийн дээд сургуулийн Ерөнхий эрдмийн факультетын дэргэд 1989 оны 10-р сарын 01- нээс эхлэн инженер-техникийн гүнзгийрүүлсэн сургалттай анхны анги |
ТИС, Суурь боловсролын төвийн дэргэд Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах анги |
ТИС, Гадаад хэлний сургуулийн дэргэд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах анги |
ТИС, Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн дэргэдэ дизайны мэргэжлийн ахлах анги |
ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль |
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль |
ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрийн кредит тооцдог анхны ахлах сургууль Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт дадлагын байрыг ашиглалтанд оруулсан. Дизайн технологийн лаборатори, 3D дижитал лаборатори байгуулагдсан |
MON-STREAM хөтөлбөр туршиж эхэлсэн |
Математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрийг НБГ-аар батлуулсан |
Ахлах сургуулийн үйл ажиллагааг зохицуулах журмыг шинэчлэн баталсан. Чанарын баг байгуулагдсан. БНСУ-ын Донгшин дээд сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Суралцагчдын хөгжил, хүмүүжил, хүмүүнлэгийн хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. Клубүүд байгуулагдсан. |
Товч танилцуулга ШУТИС-ийн харьяанд 1994 онд Математикийн, 1999 онд Гадаад хэлний, 2002 онд Зураг, дизайны ахлах ангиуд тус тус байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байсан. Эдгээр ангиудыг нэгтгэн, сургалтын чанар үр өгөөжийг дээшлүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг чадваржуулах, тэдний ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор ШУТИС-ийн Ректорын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/149 тоот тушаалаар ШУТИС-ийн Ахлах сургуулийг шинэчлэн зохион байгуулсан. Бид ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийг төгссөн, инженер технологи, зураг дизайны чиглэлээр суралцах сонирхолтой, техникт дур сонирхолтой суралцагдыг шалгаруулан элсүүлж бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр, математик, физикийн гүнзгийрүүлсэн хөтөлбөр, их сургуулийн бакалаврын түвшинд кредит дүйцүүлэх эрчимжүүлсэн хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Мөн өвлийн болон хаврын вакумжуулсан сургалт, зун, намрын дадлагын сургалтыг зохион байгуулдаг. 2023 оноос БНСУ-ын их сургууль, ахлах сургуультай танилцах соёлын хөтөлбөрийг эхлүүлж байна. Одоо тус сургууль нь 9 бүлэгт 220 суралцагчтай, 20 багш ажилтантай, их сургуулийн 15 профессор багш нар гэрээтээр ажиллаж байна. Багш нарын 92 хувь нь магистрын зэрэгтэй, 40 хувь нь мэргэжлийн зэрэгтэй чадварлаг баг бөгөөд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн профессор багш нар сонгоны болон гүнзгийрүүлсэн, дүйцүүлэх хичээлүүдийг зааж байна. |