11-р анги

ШУТИС-ийн ахлах сургуулийн 11 дүгээр ангийн Уран зургийн хичээлийн 2022-2023 оны хичээлийн жилийн 17-24 дугаар долоо хоног. Нэг калоритой натюрморт зурах А2 хэмжээн дээр зурах. Натюрморт зурж гүйцэтгэхэд дараах ерөнхий дарааллыг баримтална. Эхлээд натюрморт тавигдсан эд юмсыг зургийн хавтгай дээр зохиомжилж байгуулна. Эскиз дээрээ уг натюрмортыг яаж бусад юмстай холбож нэгтгэх ерөнхий өнгө зохирлыг шийдэх биетүүд дээр гэрэл сүүдрийг яаж хуваарилах зэрэг үндсэн асуудлыг эрж шийднэ. Хавтгай дээр зохиомжлон зурах үед харандаа болон нүүрсээр байгуулалтыг хөнгөхөн хийдэг бөгөөд гэрэл сүүдрийн ялгамж болон жижиг хэсгүүдийг /деталийг /хөнгөн зурж тодруулна. Олон хэлбэр дүрсийн байгуулалт, гэрэл сүүдэр, материаллаг чанар гаргаж зурж сурах шаардлагатай юм.

БУСАД ЦЭСҮҮД