БОЛОВСРОЛ ДАХЬ ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
enkhbayar@must.edu.mn

Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2022.01.03-ны А/01 тоот тушаалаар 2022 оныг Боловсролын салбарын ёс зүйн жил болгон зарласан.

Энэ ажлын хүрээнд, 2022.12.21-нд ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль нь Монгол улсын тэргүүлэх их сургуулиудын харьяа ахлах сургуулиудтай хамтран БОЛОВСРОЛ дахь ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Хуралд МУБИС-ийн багш шинжлэх ухааны доктор, профессор С.Батхуяг, МУИС-ийн багш доктор, профессор Р.Дарьхүү, АШУҮИС-ийн багш доктор дэд профессор Ц.Түвшинжаргал нар зочин илтгэгчээр оролцож, ШУТИС, МУИС, АШУҮИС, МУБИС-ийн 16 эрдэмтэн багш, судлаач нар боловсролын салбар дах ёс зүйн асуудлыг олон талаас нь судалсан, өөр өөрийн туршлагаа солилцох, түгээн дэлгэрүүлэх, багшлахуй, суралцахуйд дэмжлэг болох олон үр дүнг хэлэлцүүллээ.

Сургууль нь ёс зүйн төлөвшил олгоход хамгийн нөлөөтэй орчин байдаг. Боловсролын салбартай иргэн бүр холбогддог учраас багшийн ёс зүйн асуудал нэн тэргүүнд яригддаг.

Багш суралцагчид нь ёс зүйтэй, сургууль нь байгууллагын соёлоо өндөрт хөгжүүлсэн, нийгэмд олон эерэг зөв хандлагыг түгээсэн шилдэг ахлах сургуулиуд байхыг та бүхэнд хүсье.