ШУТИС-ИЙН 65 ЖИЛ, АХЛАХ СУРГУУЛИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН “ИНТЕГРАЦИД СУУРИЛСАН БАГШЛАХУЙ БА СУРАЛЦАХУЙ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
enkhbayar@must.edu.mn

2024 оны 10 дугаар сарын 04-ны өдөр ШУТИС, ШУТ Номын сангийн Е-604 тоот хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Судалгаанд суурилсан сургалтын агуулга, багшлах арга зүйн интеграцийг сургуулийн түвшинд хэрхэн хэрэгжүүлэх талаар эрэл хайгуул хийж, багшлахуй суралцахуйг талаас нь хэлэлцэхэд хурлын зорилго чиглэнэ. Эрдэмтэн, багш, удирдах ажилтны судалгаа шинжилгээ хийх чадварыг дэмжих, сургалтын үйл ажиллагааг сайжруулах, санал бодол, туршлага солилцох, шинэ мэдээлэл дамжуулах, эрдэм шинжилгээ судалгааны ажлаа танилцуулах, үр дүнгээ нийтэд түгээхэд оршино.

ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн захирал Ц.Жаргалсайхан нээж үг хэлж, албан ёсоор хурлын үйл ажиллагааг нээлээ.  

Хуралд БСҮХ-ийн секторын эрхлэгч, доктор (PhD) Х.Отгонбаатар, ШУТИС. БУХС-ийн доктор (PhD), дэд профессор Ч.Должинсүрэн, ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн багш Э.Гансүх нар зочин илтгэгчээр оролцож, ахлах сургуулийн 11 багш, судлаач нар интеграцид суурилсан багшлахуй ба суралцахуйг олон талаас нь судалсан, өөр өөрсдийн туршлагаа солилцох, түгээн дэлгэрүүлэх, багшлахуй, суралцахуйд дэмжлэг болох олон үр дүнг хэлэлцүүллээ.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын үеэр шилдэг илтгэлийн уралдаан боллоо. Үүнд:

1- р байранд “Уур амьсгалын өөрчлөлтийг байгалийн ухааны хичээлүүдийн агуулгатай холбох нь” илтгэлээр багш П.Гантөгс

2- р байранд “CLIL ЗАГВАР АШИГЛАХ НЬ: Англи хэлний хичээл дээр” илтгэлээр багш Б.Ариунцэцэг

3- р байранд “Хичээлийн агуулгыг баяжуулах замаар суралцагчдын унших чадварыг дэмжих нь” илтгэлээр багш Э.Бямбацэцэг нар тус тус байр эзэллээ.