МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ-2023
enkhbayar@must.edu.mn

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

- Монгол хэл бичгийн шалгалт Улаанбаатар хотын цагаар 2023 оны 04 сарын 22-ны өдрийн 10.00 цагт эхэлнэ.

- Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 байна.

- Өмнөх онд сургууль төгссөн шалгуулагч шалгалтад ирэхдээ БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХ, БҮРТГЭЛИЙН ХУУДАС, СУУДЛЫН ХУВААРЬ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ , 2023 онд төгсч буй шалгуулагч БҮРТГЭЛИЙН ХУУДАС, СУУДЛЫН ХУВААРЬ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ гэсэн бичиг баримттай ирж шалгалтад орно.

  • Суудлын хуваарийн дагуу шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байхыг анхаарна уу
  • Монгол хэл бичгийн шалгалтын даалгаврыг хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар гүйцэтгэх учир шалгалтад ирэхдээ хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балтай ирнэ.
  • Шалгалтын анги танхимд авч орохыг ХОРИГЛОХ ЗҮЙЛС: гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйл авч орохыг хориглоно.

 

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн хуудас, суудлын хуваариа https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулан нэвтэрч хэвлэж авна уу.