ШУТИС-ИЙН ХАРЬЯА ЕБАС-ИЙН ЗУРАГ ДИЗАЙНЫ АНГИЙН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН “ХЭЛБЭР СУДЛАЛ, УРАН ЗУРГИЙН ХЭЭРИЙН” ДАДЛАГА
enkhbayar@must.edu.mn

Ахлах сургуулийн  11в ангийн 27 сурагч, 12в ангийн 19 сурагчид нийт 46 сурагч, 2 багш 2024.08.26-30 хооронд “Хэлбэр судлал, уран зургийн хээрийн дадлагыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар суралцсанаар анги танхимд хичээллэхээс гадна байгалийн орчинд юмс үзэгдлийн хувьслын ялгааг мэдэрч зурах юм. Байгалийн гэрэл сүүдрийн онол, өнгө, зохиомж алслалтын хуулийг нээлттэй, уудам орон зай, нарны гэрлийн нөлөөнд явуулдаг тул онолын үндэс, арга зүйг өвөрмөц нөхцөл байдалд сурагчид гүнзгийрүүлэн судалдаг.

1 дэх өдөр: Цэцэг, навч зурах

Цэцэг, навч зурах үндсэн арга хэлбэр бүтэц байгуулалтыг зохицуулан зурж сурах

2 дахь өдөр: Байгалийн зураг зурах дэс дараалал, зохиомж хэрхэн авах. Байгаль дахь дүрсийн байгуулалт, харьцаа, алслалт, агаар, орон зайг хэрхэн зохиомжлох. Байгаль дахь дүрслэлийг цаасан дээр харьцаа, орон зайг хэрхэн мэдэрч зураастайгаар, өнгөөр бичилт хийн ялгамж гарган зурж эзэмших.

3 дахь өдөр: Үдээс өмнө, үдээс хойш зураг хэрхэн зурах арга барилд суралцах. Үдээс өмнө ба үдээс хойш байгаль дахь дүрсийн байгуулалт, харьцаа, алслалт, агаар, орон зайг хэрхэн зохиомжлон зурах.

         

4 дахь өдөр: "Уул, Модтой байгалийн оройн нартай зурах “Уул, Модтой байгалийн өглөө, оройн нартай зургийн харьцаа, алслалт, агаар, орон зай, өнгө, тоно, колоритой зурах" юм.

5 дахь өдөр: Үүл, уултайгаар байгаль зурах. Үүл, Уултай байгалийг өглөө, оройн нартайгаар хурц тод зурах

Үнэлгээ: Байгаль дахь дүрслэлийн зохиомж харьцаа, орон зай, өнгийг хэрхэн мэдэрч зурааслалт, бичилтээр ялгамж гаргасан эсэх.