Намрын спартакиад амжилттай болж өндөрлөлөө.
ganbii

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН НАМРЫН СПОРТЫН СПАРТАКИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ШУТИС-ийн Ахлах сургууль суралцагчдыг эрүүл идэвхтэй амьдрах, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор 2017-2018 оны хичээлийн жилийн “Спортын олон төрөлт спартакиад”-аа ШУТИС-ийн Горхитын Сургалт судалгааны төвд 2017 оны 09-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
 

Тус спартакиадад 10-12 дугаар ангийн 130 гаруй сурагч  спортын 3 төрлөөр 9 багц медалийн төлөө  өрсөлдлөө. Энэ үеэр олс таталт, уулын оргил булаалдах, сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багийн 3х3 зэрэг тэмцээнийг зохион байгуулж аваргуудыг тодруулав.
 

Сагсан бөмбөгийн төрөлд

Эмэгтэй баг:                                       

1-р байр - 12в

2-р байр - 10б

3-р байр - 10а

Эрэгтэй баг:                                       

1-р байр – 11а

2-р байр – 10а

3-р байр – 12в

Олс таталтын тэмцээнд:                     

1-р байр - 12а

2-р байр – 11а

3-р байр – 12в

Уулын оргил булаалдах тэмцээнд:        

1-р байр - 12а

2-р байр - 12в

3-р байр - 11а

Анги хамт олноороо цэвэр агаарт хөгжилтэй, цагийг зөв боловсон өнгөрөөж, спортоор дамжуулан нөхөрлөл, эв нэгдэл, анги хамт олонч чанарыг бий болгосон, өөрөөрөө болон бусад найз нөхдөөрөө бахархсан дурсамжтай сайхан спартакиад боллоо. Шүүгчдийн багийн бүрэлдэхүүнд ажилласан ШУТИС-ийн Биеийн тамир спортын тэнхимийн багш   Б.Ганзориг,   М.Амаржаргал нартаа баярлалаа. Тэмцээн уралдаанд идэвхтэй оролцсон бүх сурагчдадаа сурлага спортын өндөр амжилт хүсье.


 

 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


БУСАД МЭДЭЭ ...