ШУТИС-ИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛЬ НЬ БУСАНЫ “MEISTER” АХЛАХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ.
enkhbayar@must.edu.mn

Манай сургууль 2023-2024 оны хичээлийн жилд мэдээллийн технологийн төрөлжсөн хөтөлбөрийг сургалтад нэвтрүүлж өдгөө 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Тус чиглэлээр гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Бусаны мэдээллийн технологийн төрөлжсөн сургалттай MEISTER ахлах сургуулийн төлөөлөгчдийг 2025 оны 10 дугаар сарын 08,09-ний өдрүүдэд хүлээн авч хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

           

Уулзалтад ШУТИС-ийн сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, ШУТИС ЕБАС-ийн захирал Ц.Жаргалсайхан, MEISTER ахлах сургуулийн захирал Kim sungyul, “Google” компанийн Монгол дахь төлөөлөгч Э.Өсөхбаяр, “Google” компанийн Солонгос дахь төлөөлөгч н.Ану-Үжин, ШУТИС-ийн МХТС-ийн мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч А.Алтангэрэл болон хоёр сургуулийн  мэргэжлийн багш нар оролцов.

Уулзалтын хүрээнд сургуулийн онцлог, давуу талыг танилцуулан ирээдүйд хамтран ажиллах боломж нөхцлийг хэлэлцэв. Мөн хоёр сургуулийн сурагчдын дунд мэргэжлийн “код бичих” нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.

   

  

 

Энэ нь хоёр сургуулийн хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан шинэлэг, үр дүнтэй ажил боллоо.

ШУТИС ЕБАС-ИЙН ЗАХИРГАА