ШУТИС-ийн Ахлах сургуулийн багш нарын хүсэлтээр “Судалгаанд статистик аргуудыг хэрэглэх нь” “Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих арга зүй” сэдэвт сургалтыг 2017.11.14-2017.11.15-ны өдрүүдэд доктор (Ph.D) Ж.Даваадулам зохион байгуулав.
Тус сургалтаар багш нар эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлаа шинжлэх ухааны үндэслэлтэй хийх, судалгааны өгөгдлүүдийг статистик аргаар боловсруулах, нягтлах, сайжруулах, үнэлэлт дүгнэлт өгөх аргад суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлсэн нь үр өгөөжтэй болсон. Судалгааны шинэлэг туршлагаа хуваалцаж мэдээлэл өгч хамтран ажилласан доктор (Ph.D) Ж.Даваадулам багшдаа талархал илэрхийлье.
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.
Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.