Дэлхийн усны өдөрт зориулсан сургалт зохион байгуулагдлаа.
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан УСЕГ-ын инженер Ц.Цогзолмаа манай суралцагчдад “Ус ба байгаль” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар ус байгальд орших байдал ,усны нөөц, ус ашиглалт, усны бохирдол, усны зохистой хэрэглээний талаар мэдээлэл өглөө.
Хүүхдүүдэд эх дэлхий,байгалиа хайрлан, усыг зүй зохистой хэрэглэхийг уриаллаа.
Суралцагчид идэвхитэй оролцож, өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ.
Энэ үеэр суралцагчдын дунд явагдсан усны талаарх асуулт хариултын тэмцээнд 10а ангийн сурагч Н.Жавхланбаатар тэргүүллээ.
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.
Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.