12б анги нь “Тамхины хор уршиг” сэдэвт аяныг 2018 оны 4-р сарын 9-13-ны өдрүүдэд зохион байгуулав. Уг аяны зорилго нь суралцагчдад тамхины хор хөнөөлийг ойлгуулан таниулах, тамхины хор уршгийг сурталчлах, хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, тамхинаас хамааралтай суралцагчдын тамхи татах хорт зуршлыг бууруулах, зан үйлийг өөрчлөх, тамхинаас гарах талаар сэдэлжүүлэх, дам тамхидалтыг бууруулах, эрүүл амьдралын хэв маягт сургахад оршино.
1. “Тамхины хор уршиг” сэдэвт мэдээллийн зурагт самбар гаргав.
2. СБД-ийн 8-р хорооны Цагдаагийн хэлтэсийн ажилтан дэслэгч Б.Эрдэнэцогт, Б.Пүрэвбаатар нар ахлах сургуулийн нийт суралцагчдад “Тамхины хяналтын тухай хууль” –иар лекц, ярилцлага хийв.
3. “Тамхины хор уршиг” сэдэвт лекц ярилцлага-12б ангиас бусад суралцагчдын дунд зохион байгуулав
4. “Утаат тахлын эсрэг хамтдаа” эсээ бичлэгийн уралдаанд 10б ангийн сурагч О.Алтан-Эрдэнийн “Хар толь” сэдэвт эсээ тэргүүлж, 10б ангийн сурагч И.Хулангийн эсээ дэд байранд шалгарав.
5. “Тамхины хор уршиг” сэдэвт гар зургийн уралдаанд
Тэргүүн байр 10б ангийн сурагч О.Алтан-Эрдэнэ
Дэд байр 10б ангийн сурагч А.Хосбаяр
Гутгаар байр 10б ангийн сурагч Б.Амгаланбаяр нар эзэллээ.
12б ангийн хамт олны зохион байгуулсан энэхүү аян нь хүүхэд бүрт тамхины хор уршгийг ойлгуулсан үр дүнтэй, ач холбогдолтой ажил боллоо.
Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.
ШУТИС-ийн Ахлах сургууль
Өсвөрийн сэргийлэгч бүлгэм
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.
Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.