Техник технологийн Улсын XXII олимпиад ШУТИС-ийн Ахлах сургуулийн сурагч мөнгөн медаль хүртлээ.
ganbii

Техник технологийн Улсын XXII олимпиад ШУТИС-ийн Ахлах сургуулийн сурагч мөнгөн медаль хүртлээ.

Техник технологийн Улсын олимпиад 2018.05.04-05-ны өдөр Дархан хотод боллоо.

Энэ удаагийн олимпиадад дүрслэх урлагийн төрөлд ШУТИС-ийн Ахлах сургуулийн 12б ангийн сурагч Д.Уранчимэг 2-р байр мөнгөн медаль хүртлээ.

12б ангийн сурагч Т.Цэлмэг 9-р байр, 12б ангийн сурагч Б.Оюунтөгс 11-р байр тус тус эзлэн амжилт гаргалаа.

Сурагчийн зурах ур чадвар /өнгөт натюрморт/, онолын мэдлэг, сэдэвт зохиомж гэсэн 3-н төрлөөр шалгаруулж энэ төрлүүддээ нийт амжил гаргасан сурагчдаа дахин дахин баяр хүргэе. Мөн Э.Гансүх дүрслэх урлагийн багшийн төрөлд зурах ур чадвар, онолын мэдлэг, илтгэл гэсэн 3-н төрлөөр шалгаруулж энэ төрлүүддээ нийт 27 багшаас 7-р байрыг эзэлсэн байна. Техник технологийн Улсын олимпиадад Улаанбаатар хотын баг тамирчид нийт оноогоор тэргүүлж алтан цомын эзнээр 15 дахь удаагаа авлаа.

Манай баг хамт олныг бүх талаар нь дэмжиж ажилласан ШУТИС-ийн Ахлах сургуулийн захиргаа, баг хамт олон, багш нартаа бүгдэд нь БАЯРЛАЛАА.

 

 

 

 

 

 

 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


БУСАД МЭДЭЭ ...