СУДЛАГДАХУУНЫ АГУУЛГААР ИНТЕГРАЦЧИЛАГДСАН НЭГ СЭДЭВТ ХИЧЭЭЛИЙН УРАЛДААН
ganbii

СУДЛАГДАХУУНЫ АГУУЛГААР ИНТЕГРАЦЧИЛАГДСАН НЭГ СЭДЭВТ ХИЧЭЭЛИЙН УРАЛДААН

ШУТИС-ийн Ахлах сургуулийн багш нарын дунд амжилттай явагдлаа. Уралдаан үр дүнд суурилсан сургалтыг хөгжүүлэх, хичээл хоорондын нэгдмэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар суралцагчдыг асуудал шийдвэрлэх, бүтээлч үйл ажиллагаанд суралцуулах зорилгыг дэвшүүлэн 3 үе шаттай явагдаж дүнгээ гаргалаа.

 Уралдааныг ШУТИС-ийн Сургалтын Бодлого зохицуулах газрын дарга, доктор Д.Гэрэлт-Од, Механик тээврийн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор П.Аюурзана, Хэрэглээний Шинжлэх Ухааны сургуулийн Математикийн тэнхимийн профессор, доктор Д.Нямсүрэн нарын шүүгчдийн бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Энэхүү уралдаанд Зураг дизайны багш Э.Гансүх ахлагчтай багийн “Үр дүнд суурилсан MON-STREAM орчин үеийн нэгдмэл сургалтын аргаар богино хэмжээний хүүхэлдэйн кино хийж ахлах ангийн суралцагчдаар бүтээлгэх хөтөлбөр“ бүтээл 1-р байр, Физикийн багш О.Отгонбаяр ахлагчтай багийн “Ирээдүйн эко хот” сэдэвт бүтээл 2-р байр, Мэдээлэлзүйн багш Б.Баасантогтох ахлагчтай багийн “Роботик” бүтээл, Англи хэлний багш Д.Оюун ахлагчтай багийн “ШУТИС-ийн Ахлах сургуулийн элсэгчдэд зориулсан тараах материал, сурталчилгаанд зах зээлийн эрэлт хэрэгцээний онцлогийг тусгах нь” бүтээл 3-р байранд тус тус шалгарлаа.

 

 

 

 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


БУСАД МЭДЭЭ ...