ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ
ganbii

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН  НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

    Сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчинг танилцуулах, багш, эцэг эх, суралцагч, сургуулийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн суралцагчдад боловсрол олгоход эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, сургууль, багш, гэр бүлийн харилцаа холбоог сайжруулах зорилгоор ШУТИС-ийн Ахлах сургуулийн нээлттэй өдөрлөг 2018 оны 5 сарын 18-нд амжилттай болж өнгөрлөө.

  Өдөрлөгийг ШУТИС-ийн Ахлах сургуулийн захирал, доктор, профессор Д.Буянтогтох нээж үг хэлэв.Тэрээр Ахлах сургуулийн үйл ажиллагаа, ирээдүйн зорилгыг танилцуулсан бөгөөд нээлтэнд ШУТИС-ийн Сургалтын бодлого, чанарын албаны мэргэжилтэн А.Оюундэлгэрэх, БМДИ-ийн мэргэжилтэн Д.Даваасүрэн зэрэг зочид, эцэг эх, асран хамгаалагчид оролцлоо.

    Нээлттэй өдөрлөгт оролцогчид өнгөрч байгаа хичээлийн жилд суралцагчдын хийж гүйцэтгэсэн бүтээлүүд болон анги танхим, кабинетийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцлаа.

2017-2018 оны хичээлийн жилд манай сургуулийн суралцагчдын гаргасан амжилтуудаас товч дурдвал;

- Дүрслэх урлаг, Дизайн технологийн хичээлээр Улс, бүсийн олимпиад уралдаан тэмцээнд Э.Гансүх багшийн удирдсан суралцагчид  алтан медаль 10, мөнгө 14, хүрэл 13, шагналт байр 9

- Улс даяар зохион байгуулагдсан физикийн хичээлийн “БАГИЙН ОЛИМПИАД-2018”-д 10-р анги Хүрэл медаль 20, 11-р анги Хүрэл медаль 20, 12-р анги Мөнгөн медаль 20 суралцагч

- Математикийн хичээлээр нийслэлийн “Математикийн цаг” сонины нэрэмжит олимпиадад 12в ангийн сурагч О.Заяадэлгэр 3-р байр Хүрэл медаль

- Англи хэлний хичээлийн “Voice of the World” Боловсролын төвийн нэрэмжит “My Voice” англи хэлний олимпиадад 12б ангийн сурагч Б.Мөнхжин 1-р байр зэрэг тус тус амжилт гаргасан байна.

 

 

 

 

 

    Сургуулийн үйл ажиллагаатай танилцсан эцэг, эхчүүд маш өндөр сэтгэгдэлтэй байлаа.

СҮҮЛД НЭМЭГДСЭН

2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


БУСАД МЭДЭЭ ...