СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР
ganbii

"СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР" арга хэмжээг зохион байгуулав.

       Дэлхийн багш нарын 24, монголын багш нарын 52 дахь өдрийн баярыг тохиолдуулан төгсөх ангийн суралцагчид сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг хариуцан "Сурагчийн нэг өдөр" арга хэмжээг зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны хүрээнд сурагчид багш нарынхаа оронд багш болж, багшийн хөдөлмөрийн жаргал, зовлонг биеэрээ мэдэрч, сурагч нэг бүрээ хөгжүүлэх нь амаргүй хөдөлмөр болохыг ухаарсан ухаарал, багшаа хайрласан, багшаараа бахархсан бахархал талархалын өдөр болгон тэмдэглэв.

     Мөн суралцагчид багш нартаа талархал илэрхийлэн, танин мэдэхүйн сонирхолтой хичээл заалаа.

     Энэ өдрийг 12 ангийн суралцагчид идэвхи санаачлагатай, удирдан зохион байгуулсан. Үүнд:

  • Захирал - Г.Шинэбат /12а ангийн сурагч/
  • Сургалтын менежерБ.Энх-Эрдэнэ /12а ангийн сурагч/
  • Захирлын нарийн бичиг –Б.Золбоот /12а ангийн сурагч/
  • Т.Сарангэрэл багшийн хичээл - С.Түвшинбаатар, Галбадрах, Билгүүн  /12а анги/
  • Б.Тунгалаг багшийн хичээл – У.Анужин, Гандирас /12б анги/
  • Д.Уранцэцэг  багшийн хичээл - Тэргэл , Тэмүүлэн , Оюун-Эрдэнэ  /12а анги/
  • А.Баярсайхан багшийн хичээл - Есүдэр, Оргил , Дэлгэрсайхан /12а анги/
  • Э.Гансүх багшийн хичээл -Мандахнар, Дашдулам /12б анги/
  • Д.Оюун багшийн хичээл - С.Хонгорзул, Б.Хонгорзул /12б анги/
  • Б.Энэбиш багшийн хичээл -Ананд, Аюурзана /12а анги/
  • О.Отгонбаяр багшийн хичээл - Чингис, Энхболд, Мөнх-Эрдэнэ /12а анги/
  • Б.Эрдэнэцэцэг багшийн хичээл – Мөнх-Оргил, Саруул, Энхжин /12а анги/
  • Н.Насанбуян багшийн хичээл - Гэрэлт-Од, Энхсайхан, Билгүүндалай /12а анги/
  • С.Билэгсайхан – Ананд Аюурзана /12а анги/  

 

      Суралцагчиддаа багш нарын баярыг тохиолдуулан “Сурагчийн 1 өдөр”-ийг амжилттай зохион байгуулан багш нартаа талархал дэвшүүлсэнд Ахлах сургуулийн нийт хамт олноос та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

СҮҮЛД НЭМЭГДСЭН

2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


БУСАД МЭДЭЭ ...