“Шинэ зуун билэг” сургуулийн нэрэмжит “ГАР ЗУРАГ”-ийн VII олимпиад-д амжилттай оролцов.
“Шинэ зуун билэг” сургуулийн нэрэмжит “ГАР ЗУРАГ”-ийн VII олимпиад 2018 оны 10-р сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа. Ахлах ангийн сурагчдын төрөлд манай ШУТИС-ийн Ахлах сургуулийн авьяаслаг суралцагчид маань 1 Алт, 1 Мөнгө, 3 Хүрэл медалийг тус тус хүртэв. Үүнд:
1-р байр алтан медаль 10а ангийн суралцагч М.Анударь
2-р байр мөнгөн медаль 12б ангийн суралцагч Б.Золбоот
3-р байр хүрэл медаль 12б ангийн суралцагч Г.Оюун-Эрдэнэ
3-р байр хүрэл медаль 11б ангийн суралцагч Г.Гантогтох
3-р байр хүрэл медаль 12б ангийн суралцагч С.Хонгорзул
Авьяаслаг суралцагчиддаа сургуулийнхаа бүх багш суралцагчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлж цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.
ШУТИС-ийн Ахлах сургуулийн захиргаа
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.
Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.