ШУТИС-ийн Ахлах сургуулийн захиргаа Эцэг эхийн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа
ganbii

ШУТИС-ийн Ахлах сургуулийн захиргаа Эцэг эхийн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.   

       ШУТИС-ийн Ахлах сургуулийн захиргаа 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр  Эцэг эхийн зөвлөлийн гишүүдтэй уулзаж сургуулийнхаа хэтийн зорилго, алсын хараа, энэ хичээлийн жилийн зорилтуудаа дэлгэрэнгүй танилцуулав.

       Манай хамт олон, олон улсын стандартад нийцсэн, инженер, инженер технологийн суурь боловсролд суурилсан нээлттэй, шилдэг загвар сургууль болох том зорилготой ажиллаж байна. Энэ зорилгоо хэрэгжүүлэхэд суралцагчдын эцэг эхийн үүрэг оролцоо, дэмжлэг, санал санаачлага их чухал юм.

       Эцэг эхийн зөвлөлийн гишүүд сургуулийн захиргаатай сонирхсон асуудлаар нээлттэй ярилцаж цаашид  үйл ажиллагаагаа тогтмолжуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тогтов.

 

ШУТИС-ийн Ахлах сургуулийн захиргаа

СҮҮЛД НЭМЭГДСЭН

2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


БУСАД МЭДЭЭ ...