ШУТИС-ийн Ахлах сургууль болон ДаТС-ийн лицей сургуулийн багш нарын сургалт судалгаа эрдэм шинжилгээний ажлын туршлага солилцох хоёрдугаар уулзалт амжилттай болж өндөрлөлөө
ganbii

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛЬ БОЛОН ДАТС-ИЙН ЛИЦЕЙ СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН СУРГАЛТ СУДАЛГАА ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХОЁРДУГААР УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

 ШУТИС-ийн Ахлах сургууль болон ДаТС-ийн лицей сургуулиудын багш нарын хамтарсан сургалт, судалгааны семинар, туршлага солилцох уулзалт 2018.11.16-ны өдөр Ахлах сургууль дээр зохион байгуулагдлаа. ШУТИС-ийн Ахлах сургуулийн захирал Д.Буянтогтох үйл ажиллагааг нээж  сургуулийнхаа эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсээ танилцуулав. 

Энэ уулзалтаар хоёр сургуулийн багш нар “Сургалтын идэвхтэй аргууд”  сэдэвт хэлэлцүүлгийг явуулж харилцан туршлага солилцлоо.

Дараах сэдвээр илтгэл тавив:

ШУТИС-ийн Ахлах сургуулийн нийгмийн ухааны багш Б.Эрдэнэцэцэг “Нийгмийн ухааны хичээлээр суралцагчдын ярих, илтгэх чадварыг хөгжүүлэх боломж”

ДаТС-ийн Монгол хэл, уран зохиолын багш Х.Хишигжаргал, Англи хэлний багш Б.Эрдэнэсүрэн нар хамтарч “Бие даалтын ажлаар хичээлийн уялдаа холбоог сайжруулах нэгэн туршилт даалгавар”

ДаТС-ийн Математикийн багш Т.Оюунцэцэг “Энэтхэг улсын дунд сургуулийн математикийн хичээлд хийсэн судалгаа”

ШУТИС-ийн Ахлах сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б.Энэбиш“Уран зохиол дахь давталт ба хоршоо үгээр хүүхдийн хэл яриа, танин мэдэхүйг хөгжүүлэх нь (Ж.Дашдондогийн зохиолуудын жишээн дээр)”гэсэн сэдвүүдээр тус тус илтгэл тавив.аааааахххх

Мөн уулзалтын хүрээнд хоёр сургуулийн багш нар ШУТИС-ийн МХТС-ийн “Бичил долгионы лаборатори, Huawеi ХХК-ны  байгуулсан сүлжээний лабораторитай танилцаж, МХТС-ийн багш доктор (PH.D) Ц. Хүрэлбаатарын  “Сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд робот сургалтыг ашиглах нь” сонирхолтой ярилцлаганд хамрагдсан нь үр дүнтэй ажил болов.

 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


БУСАД МЭДЭЭ ...