Тусгаар тогтнолын баярыг угтан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Мөрөөдөлд хүрэх зам” ТББ-ын лекторүүдийг урьж “Монгол хүний үнэ цэнэ” сэдвээр ахлах сургуулийн багш, суралцагчдад зөвлөмж, ухаарлын шинж чанартай лекц ярилцлагыг зохион байгууллаа.
Лектор Б.Маралгоо монгол хүний үнэ цэнэ, монгол хэл, соёл, ахуй амьдрал, эх оронч сэтгэлгээ, монгол бахархал мөн сайн охин, сайн хөвүүний шинж, өсвөр насны хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл, зан харилцааны талаар зөвлөмж, ухаарлын сонирхолтой ярилцлага хийлээ. Эрд.Дөлгөөн “Бидний ирээдүй“ сэдвээр багаар ажиллах, харилцааны соёлтой байх, олон нийтийн ажилд идэвхитэй санаачлагатай оролцох, ярих илтгэх урлагт суралцах, сэтгэлийн тэнхээтэй байх, суралцагчдад сурах зөв арга барил хэрхэн эзэмших талаар зөвлөмж өгөв. Х.Идэр “Мөрөөдөлд хүрэх зам” сэдвээр хэрхэн мөрөөдөлдөө хүрэх, англи хэлийг хэрхэн хурдан суралцах, гадаадын тэтгэлэгт хамрагдахад анхаарах зүйл, гадаад улс орнуудын хэл, соёлын онцлогийн талаар сонирхолтой лекц, ярилцлага хийсэн нь багш суралцагчдад ач холбогдолтой болов.
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.
Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.