ШУТИС-ийн Ахлах сургууль “ОНЫ ШИЛДЭГ”-үүдээ шалгаруулав.
ganbii

ШУТИС-ийн Ахлах сургууль “ОНЫ ШИЛДЭГ”-үүдээ шалгаруулав.   

ШУТИС-ийн Ахлах сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс санаачлан сурагчдын зөвлөлтэй хамтран “ОНЫ ТЭРГҮҮНИЙ СУРАЛЦАГЧ”-ийг шалгаруулах ёслолын ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Сурагчдын зөвлөл нь сургуулийнхаа “Хамгийн хамгийн-манлайлагч”, -“оюунлаг”, -“бүтээлч”, -“тамирчин”, -“авьяаслаг” сурагч номинациудаар шалгаруулж эцэг эхийн зөвлөл шагнал гардуулав. Үүнд: 12а ангийн сурагч Г.Шинэбат нь “Хамгийн оюунлаг сурагч”-аар, 11б ангийн сурагч Г.Бат-Эрдэнэ “Хамгийн авъяаслаг сурагч”-аар, 11а ангийн сурагч С.Цэнд-Очир “Хамгийн спортлог сурагч”-аар, 12б ангийн сурагч Д.Дэлгэрсайхан спортын амжилтаараа “Аварга сурагч”-аар, 11б ангийн сурагч О.Алтан-Эрдэнэ “Хамгийн манлайлагч суралцагч”-аар тус тус тодорч өргөмжлөл хүртэв.

Мөн энэхүү үйл ажиллагааг тохиолдуулан ахлах сургуулиас 2018 оны шилдэг багш, ажилчид болон  мэдлэг, чадвар, авьяасаараа шалгарсан оны тэргүүний суралцагчдыг тодруулан шагнал гардууллаа. Үүнд: 12б ангийн сурагч А.Мандахнар нь сурлагын амжилтаараа, 12б ангийн сурагч С.Дашдулам урлагийн авъяасаараа, 12а ангийн сурагч Г.Мөнх-Оргил спортын амжилтаараа “ОНЫ ТЭРГҮҮНИЙ СУРАЛЦАГЧ”-аар тус тус шалгарч өргөмжлөл, захирлын нэрэмжит шагналаар шагнагдав.

Багш нараас түүх, нийгмийн ухааны багш Б.Эрдэнэцэцэг нь хамт олноо хошуучилж, заах арга, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гарган “ОНЫ ШИЛДЭГ БАГШ”-аар шалгарлаа. Аж ахуйн нярав Л.Алимаа сургуулийн хөгжил дэвшилд хөдөлмөр, ур чадвар, мэдлэг оюунаа зориулан ажиллаж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж “ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар шалгарч өргөмжлөл, захирлын нэрэмжит шагналаар тус тус шагнуулав. Мөн сургалтын менежер З.Нарантуяа, нягтлан бодогч М.Батпүрэв нар Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу ажилтан” цол тэмдэгийг гардан авлаа.  

         

Мөн нийслэлийн дүрслэх урлаг, дизайн технологийн багш нарын дунд зохиогдсон уралдаанаас зураг дизайны багш Э.Гансүх нь сургалтын чанар, ажлын үр дүнгээрээ шалгарч “ДҮҮРГИЙН ШИЛДЭГ БАГШ” өргөмжлөлийг хүртэв. Суралцагчдын дунд дээрх төрлөөр зохиогдсон тэмцээнд 12б ангийн сурагч  С.Дашдулам урлагийн авъяасаараа “ДҮҮРГИЙН АВЬЯАСЛАГ СУРАГЧ”-аар, 11б ангийн сурагч О.Алтан-Эрдэнэ “ДҮҮРГИЙН МАНЛАЙЛАГЧ СУРАГЧ”-аар тус тус шалгарлаа. Хамт олноо хошуучлан шалгарсан оны шилдэгүүддээ сурлагын болон ажлын өндөр амжилт хүсье.

Энэхүү үйл ажиллагааг санаачлан амжилттай зохион байгуулсан ШУТИС-ийн Ахлах сургуулийн сурагчдын зөвлөл болон эцэг эхийн зөвлөлдөө гүн талархал илэрхийлье.

ШУТИС-ийн Ахлах сургуулийн захиргаа

СҮҮЛД НЭМЭГДСЭН

2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


БУСАД МЭДЭЭ ...