ШУТИС-ийн ахлах сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилийг багшийн хөгжлийг дэмжих жил болгосонтой холбогдуулан нийт багш ажилтнуудыг ажлын байранд нь мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сурч боловсрох нөхцөл боломжоор ханган ажиллаж байгаа билээ. Дэлхий нийтийн мэдээ, мэдээлэлтэй холбогдох гүүр болох чухал хэрэгсэл бол англи хэл юм. Иймд нийт багш ажилтдын англи хэлний боловсрол дээшлүүлэх зорилгоор II улирлын суралцагчдын амралтаар багш ажилтны дунд “Ярианы англи хэлний” сургалтыг зохион явуулж байна. Сургалтыг ШУТИС-ийн ахлах сургуулийн англи хэлний багш Д.Оюун идэвхитэй сургалтын арга ашиглан зааж байгаа нь үр дүнтэй байгаад баяртай байна.
Хамт олондоо амжилт хүсье.
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.
Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.