ШУТИС-ийн Ахлах сургуулийн 11б анги “Зөв монгол хүүхэд” сэдэвт аян зохион байгуулав.
11б анги нь “Зөв монгол хүүхэд” сэдэвт аяныг 2019 оны 3-р сарын 4-нөөс 3-р сарын 7-ний өдрүүдэд зохион байгуулав. Уг аяны зорилго нь “Өөрийнхөө ирээдүйг өөрсдөө бүтээцгээе” уриан дор ЗӨВ МОНГОЛ ИРЭЭДҮЙ-г бүтээхэд хүүхэд бидний оролцоо юу вэ? Зөв монгол хүүхэд гэж хэн бэ? гэдгийг ойлгуулах, мөн суралцагч бүрийг сонирхсон үйлээ сонгож хийдэг, хийж буй зүйлдээ бүтээлчээр ханддаг, амьдрах ухаантай, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, өөртөө итгэлтэй, багаар хамтран ажиллах чадвартай, аливаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог оролцоот монгол иргэн төлөвшүүлэх, түүнчлэн үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэн дээдэлдэг эх оронч сэтгэлгээтэй иргэн төлөвшүүлэх зорилготой.
Аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:
1.“Зөв монгол хүүхэд” сэдэвт мэдээллийн зурагт самбар гаргав.
“Өөрсдийнхөө ирээдүйг өөрсдөө бүтээцгээе” сэдэвт бүтээлийн уралдаанд
10в ангийн сурагч Б.Мөнгөлөнгийн бүтээл шалгарлаа
11б ангийн хамт олны зохион байгуулсан энэхүү аян нь хүүхэд бүрт өөртөө итгэлтэй, аливаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог оролцоот монгол иргэн болж төлөвших талаар ойлгуулсан үр дүнтэй, ач холбогдолтой ажил боллоо.
Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.
ШУТИС-ийн Ахлах сургууль
Багш, суралцагчдын хөгжлийн төв
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.