ШУТИС-ийн Ахлах сургуулийн 11в анги “Дүрэмт хувцсаа өмсөж хэвшье” сэдэвт аян зохион байгуулав.
ganbii

    11в анги нь “Дүрэмт хувцсаа өмсөж хэвшье” сэдэвт аяныг 2019 оны 3-р сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулав. Уг аяны зорилго нь сургуулийн дүр төрхийг тодотгон, цэвэр цэмцгэр орчинг бий болгох, суралцагчид дүрэмт хувцсаа зохих журмын дагуу өмсч сурах зан үйлийг хэвшүүлэхэд оршино.

Аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:

1.“Дүрэмт хувцас” сэдэвт мэдээллийн зурагт самбар гаргав.

“Дүрэмт хувцсны ач тус” сэдэвт лекц ярилцлага зохион байгуулав

Дүрэмт хувцсаа тогтмол өмсдөг шилдэг ангиар

 Б.Эрдэнэцэцэг багштай 10в анги шалгарав.

 

11в ангийн хамт олны зохион байгуулсан аян нь суралцагчдад дүрэмт хувцсаа зохих журмын дагуу зөв өмсч сурах зан үйлийг хэвшүүлсэн, сургууль, анги танхимд цэвэр цэмцгэр орчин бүрдүүлсэн үр дүнтэй ажил боллоо.

Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.

ШУТИС-ийн Ахлах сургууль
Багш, суралцагчдын хөгжлийн төв