2019 оны 3-р сарын 20-ны өдрийн 16 цагаас онцгой байдлын ерөнхий газрын албаны ажилтан С.Галтзул, Б.Жамбалдорж нар ШУТИС-ийн ахлах сургуулийн нийт багш, ажилтан нарт “Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаа” сэдвээр сургалт зохион байгуулав. Энэхүү сургалт нь газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах эрх зүйн орчин, газар хөдлөлтийн талаарх ойлголт, монгол орны газар хөдлөлтийн эрсдэл, газар хөдлөлтийн үеийн аюулгүй байдал, хувийн бэлэн байдлаа хэрхэн хангаж өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаар дэлгэрэнгүй мэдлэг ойлголт өгсөн ач холбогдолтой сургалт болов. Мөн 3-р сарын 21-ний өдрийн 16 цагт дуут дохиогоор хэрхэн сургуулилалт хийх талаар зөвлөгөө өгч тэрхүү зааварчилгаагаар ахлах сургуулийн багш, ажилтанууд болон суралцагчид сургуулилалтыг амжилттай зохион байгууллаа.
ШУТИС-ийн Ахлах сургууль
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.