10а анги нь “Цэвэр орчинд бидний оролцоо” сэдэвт аяныг 2019 оны 3-р сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулав. Уг аяны зорилго нь анги танхимын цэвэр, цэмцгэр байдлыг сурагч бүрт сахих үүрэгтэйг ойлгуулах, мөн суралцагчдад хоггүй цэвэр орчинд амьдрах хүсэл эрмэлзэл, дадал, хэвшил олгож улмаар экологид ээлтэй, улс эх орны тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах ирээдүйн үнэ цэнэ бүхий иргэд болгон төлөвшүүлэхэд оршино.
Аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:
1.“ Цэвэр орчинд бидний оролцоо” сэдэвт мэдээллийн зурагт самбар гаргав.
2. “Замбараагүй анги” сэдэвт хөгжөөнт тэмцээн зохион байгуулав. Тэмцээний I байранд 11б ангийн сурагч О.Алтан-Эрдэнэ ахлагчтай баг II байранд 12б ангийн Д.Дэлгэрсайхан ахлагчтай баг тус тус шалгарч амжилттай оролцов
10а ангийн хамт олны зохион байгуулсан аян нь сургууль болон анги танхимдаа цэвэр цэмцгэр орчин бүрдүүлж, улмаар суралцагчдад хоггүй цэвэр орчинд амьдрах хүсэл эрмэлзэл, дадал, хэвшил төлөвшүүлсэн үр дүнтэй ажил боллоо.
Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.
ШУТИС-ийн Ахлах сургуулийн захиргаа
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.