ШУТИС-ийн Ахлах сургуулийн суралцагчдад Наркологийн төв эмнэлэгийн эмчилгээний тасгийн эрхлэгч, их эмч Б.Гэрэлчимэг “Тамхины хор уршиг” сэдвээр лекц ярилцлага зохион байгууллаа.
ШУТИС-ийн Ахлах сургууль нь жил бүрийн хичээлийн жилийн III улиралд суралцагчдынхаа дунд ангиудын нэрэмжит хүмүүжлийн аян зохион байгуулдаг уламжлалтай. 2019 оны 4-р сарын 1-ээс 5-ны өдрүүдэд Б.Эрдэнэцэцэг багштай 10в анги нь “Тамхины хор уршиг” сэдэвт аяныг зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд өсвөр насны хүүхдүүдийн дунд хорт зуршил болон тулгамдаж буй асуудал болох тамхидалт, дам тамхидалт, түүний хор уршгийн талаар мэдээлэл өгөх, тамхины хор хөнөөлийг ойлгуулан таниулах, тамхины хор уршгийг сурталчлах, хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Наркологийн төв эмнэлэгийн эмчилгээний тасгийн эрхлэгч, их эмч Б.Гэрэлчимэг “Тамхины хор уршиг” сэдэвт лекц ярилцлагыг 2019 оны 4-р сарын 2-ны өдөр зохион байгуулав.
Лекц нь судалгаатай, сонирхолтой, суралцагчдад тамхины хор уршгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгуулсан нь үр өгөөжтэй байлаа. Мөн тамхинаас хамааралтай суралцагчдын тамхи татах хорт зуршлыг бууруулах, зан үйлийг өөрчлөх, тамхинаас гарах талаар сэдэлжүүлэх, дам тамхидалтыг бууруулах, эрүүл амьдралын хэв маягт сургах ач холбогдолтой сургалт боллоо.
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.
Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.