ШУТИС-ийн Ахлах сургуулийн удирдах зөвлөлийн суралцагчдад Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн тэргүүн, хууль зүй ухааны докторант хуульч Ц.Баттуяа “Харилцааны төлөвшил” сэдвээр лекц ярилцлага зохион байгууллаа.
ШУТИС-ийн Ахлах сургуульд суралцагчдын санаачлагаар байгуулагдсан сурагчийн зөвлөл, өсвөрийн сэргийлэгч бүлгэм гэсэн хоёр удирдах зөвлөлийн сайн дурын байгууллага ажилладаг. Энэхүү сурагчийн зөвлөл, өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн гишүүдэд манлайлан удирдан зохион байгуулах ур чадварыг эзэмшүүлэх, нийт суралцагчдад эерэг харилцаа хандлагыг төлөвшүүлэхэд хэрхэн нөлөөлөх, түүнд суралцуулах зорилгоор “Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв”-ийн тэргүүн, хууль зүй ухааны докторант хуульч Ц.Баттуяа “Харилцааны төлөвшил” сэдэвт лекц ярилцлагыг 2019 оны 4-р сарын 4-ний өдөр зохион байгуулав.
Уг лекцээр манлайлагч хүнд байх эрхэм чанарууд болох зөв цэгцтэй бодол, зөв цэгцтэй үг, үйлдэл, хэрхэн төлөвлөгөөтэй, хариуцлагатай, харилцааны соёлтой, бусдыг хүндлэх хүндлэлтэй байх талаар, мөн хүн байхын утга учир, хувь хүний хөгжил төлөвшил, түүнчлэн өсвөр үеийн суралцагчдын тулгамдсан асуудал болох үл ойлголцолыг хэрхэн даван туулах талаар ойлгуулсан үр өгөөжтэй, ач холбогдолтой сургалт боллоо.
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.