ШУТИС-ийн Ахлах сургуулийн 10в анги “Тамхины хор уршиг” сэдэвт аян зохион байгуулав.
10в анги нь “Тамхины хор уршиг” сэдэвт аяныг 2019 оны 4-р сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгуулав. Уг аяны зорилго нь ШУТИС-ийн Ахлах сургуулийн суралцагчдад тамхины хор хөнөөлийг ойлгуулан таниулах, тамхины хор уршгийг сурталчлах, хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, тамхинаас хамааралтай суралцагчдын тамхи татах хорт зуршлыг бууруулах, зан үйлийг өөрчлөх, тамхинаас гарах талаар сэдэлжүүлэх, дам тамхидалтыг бууруулах, эрүүл амьдралын хэв маягт сургахад оршино.
Аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:
1.“Тамхины хор уршиг” сэдэвт мэдээллийн самбар гаргав.
2. “Эрүүл биед саруул ухаан оршино” сэдэвт хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгуулав. Тэмцээний ялагчаар 11б ангийн О.Алтан-Эрдэнэ ахлагчтай баг тэргүүн байр, 10б ангийн Л.Балжиржанцан ахлагчтай баг II байранд тус тус шалгарлаа
2.“Тамхины хор уршиг”-зурагт самбар гаргав. /10в ангийн сурагчдын бүтээл/
3. Наркологийн төв эмнэлэгийн эмчилгээний тасгийн эрхлэгч, их эмч Б.Гэрэлчимэг “Тамхины хор уршиг” лекц, ярилцлагыг Ахлах сургуулийн нийт суралцагчдад зохион байгуулав. /2019.04.02
4. Ахлах сургуулийн суралцагчдын дунд “Сэтгэлийн илгээмж” захидалын аян зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь бие биендээ сэтгэлийн дэм өгч сургууль, анги хамт олны дунд эерэг харилцаа, хандлагыг бий болгоход оршино.
10в ангийн хамт олны зохион байгуулсан энэхүү аян нь хүүхэд бүрт
тамхины хор уршгийг ойлгуулсан үр дүнтэй, ач холбогдолтой ажил боллоо.
Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.
ШУТИС-ийн Ахлах сургууль
Багш, суралцагчдын хөгжлийн төв
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.