“Боловсролын шинэчлэл-2019” үзэсгэлэнд Ахлах сургууль оролцлоо
ganbii

“Боловсролын шинэчлэл-2019” үзэсгэлэнд

Ахлах сургууль оролцлоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,  Нийслэлийн боловсролын газар, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны дэмжлэгтэйгээр “Боловсролын шинэчлэл-2019” үзэсгэлэн яармаг энэ сарын 19-22-ны өдрүүдэд “Мишээл экспо төвд” зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа болон бусад их дээд сургуулийн удирдлагууд оролцлоо.

Үзэсгэлэнгийн зорилго нь дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах юм. “Боловсролын шинэчлэл-2019” үзэсгэлэнд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчид оролцсоноор нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдийн талаар мэдээлэл авч, мэргэжлээ зөв сонгоход нь мэргэжлийн багш туслалцаа үзүүлнэ. Түүнчлэн их, дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх болон бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл өгөх юм. Үзэсгэлэнд төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежууд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн судалгааны төвүүд, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, дээд боловсролын шинэчлэл төслийнхөн оролцож байна