“АВТОМАТ РОБОТ – 2019” тэмцээнд Ахлах сургууль ажилттай оролцов.
ganbii

“АВТОМАТ РОБОТ – 2019”  тэмцээнд Ахлах сургууль ажилттай оролцлов.

      Их дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулиас санаачлан зохион байгуулдаг “Автомат робот”-ын тэмцээн 9 дахь жилдээ 2019.05.04-05-ний өдрүүдэд зохиогдлоо.

   Тус тэмцээний Robot хөлбөмбөг төрөлд Н.Насанбуян багшийн удирдсан 10а ангийн суралцагч Ц.Идэржавхлан, Б.Бадрал нар амжилттай оролцож 3-р байр эзэллээ.

Энэхүү тэмцээнд өөрсдийн хийсэн роботоороо уралдан хурд хүч, авьяас мэдлэгээ сорисон Н.Насанбуян багштай “IRobot” багийн нийт хамт олондоо баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.