Солонгосын үндэсний их сургуулийн эрдэмтэн багш нар лекц уншлаа.
ganbii

Солонгосын үндэсний их сургуулийн эрдэмтэн багш нар лекц уншлаа.

     Солонгосын  үндэсний их сургуулийн эрдэмтэн багш нарыг 2019.05.08-нд ШУТИС-ийн ахлах сургуулийн удирдлага хүлээн авч уулзав. Тус эрдэмтэн багш нар Ахлах сургуулийн суралцагчидад Солонгос улс болон солонгосын их дээд сургуулиудын талаар сонирхолтой лекц уншлаа.

Мөн солонгосын үндэсний их сургуульд хоёрдох жилдээ суралцаж байгаа ШУТИС-ийн Ахлах сургуулийн төгсөгч Э.Эгшиглэн солонгос улсад хэрхэн амжилттай суралцаж болох талаар туршлага хуваалцан,  тэтгэлэгт хамрагдах боломжуудын талаар мэдээлэл, зөвлөмж өглөө.