"TEENAGERS IN STEM” УУЛЗАЛТ, СЕМИНАРТ ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИД ОРОЛЦЛОО.
2019 оны 5 дугаар сарын 17-нд Монголын эмэгтэй эрдэтмэд, инженерүүд, технологичид, математикчдын нэгдсэн байгууллага (МЭЭИТМЭ) болон ШУТИС-ийн Ахлах сургууль хамтран зохион байгуулсан “Teenagers in STEM” уулзалт, семинарт ШУТИС-ийн Ахлах сургууль, МУИС-ийн Байгаль-Эх лицей сургууль, Логарифм, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн ахлах сургуулийн сурагчид оролцов.
Уулзалт семинарын зорилго нь Шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн мэргэжлээр суралцах сонирхолтой өсвөр насныханд цаашид сонгосон мэргэжлээрээ суралцахад нь дэмжлэг үзүүлж ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа олгох, хөгжүүлэх зорилготой байлаа.
Уулзалт семинарт БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан, Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, Математикчдын нэгдсэн байгууллагын ТУЗ-ийн дарга, доктор н.Батцэнгэл, ШУТИС- Ахлах сургуулийн захирал доктор профессор Д.Буянтогтох, ШУТИС-ийн доктор профессор Г.Мөнхсайхан нар оролцогчдод STEM сургалтын хөтөлбөр болон улсын хэмжээнд шаардлагатай мэргэжлүүдийн талаар дэлгэрэнгүй өгөв.
Профессор Д.Буянтогтох “Үр дүнд суурилсан шилмэл сургалтыг суралцагчдад эзэмшүүлэх нь”, доктор Г.Мөнхсайхан “Нано инженерчлэл, ухаалаг материалууд” сэдвүүдээр сонирхолтой илтгэл тавьж сурагчдын сонирхсон асуултанд хариулав.
Мөн ШУТИС-ийн Материал судлалын төвийн шинэ материалын лаборатори, Үйлдвэрлэлийн процесс аппаратын лабораторууд, ШУТИС, МУИС-ийн төв номын сангуудтай танилцлаа.
Ахлах сургуулийн захиргаа
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.