ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН “ЭЦЭГ ЭХИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-2019” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.
ganbii

   ШУТИС-ийн ахлах сургууль эцэг эх, багш, суралцагч, сургуулийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг сурталчилах, суралцагчдыг зөв хүмүүжүүлж, боловсрол олгоход эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эцэг эхийн нээлттэй өдөрлөгийг 2019 оны 5-р сарын 25-ны өдөр 1000-1600 цагт зохион байгууллаа.

 

 

 Өдөрлөгийг ШУТИС-ийн Ахлах сургуулийн захирал, доктор, профессор Д.Буянтогтох нээж 2018-2019 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа, тус сургуульд туршин хэрэгжүүлж буй “MON-STREAM” интеграци хичээлийн үр дүн, ач холбогдол, мөн ирээдүйн зорилтыг танилцуулав. Мөн эцэг эхийн зөвлөлийн дарга Ж.Амарсайхан баяр хүргэж, эцэг эхийн зөвлөл сургуультай идэвхитэй хамтран ажиллаж байгаа тухайгаа товч мэдээлэл хийлээ.

 

 

Эцэг, эхийн нээлттэй өдөрлөгт 10, 11, 12-р ангийн суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчид оролцсноос гадна шинээр элсэх сонирхолтой суралцагчид, эцэг эхийн хамт хүрэлцэн ирсэн нь энэ хичээлийн жилийн нээлттэй өдөрлөгийн онцлог байлаа.

 

 

 

Нээлттэй өдөрлөгт оролцогчид 2018-2019 оны хичээлийн жилд суралцагч нэг бүрийн хийж гүйцэтгэсэн бүтээлүүд болон анги танхим, лаборитори, кабинетийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж, сонирхсон асуултаа тавьж ирсэн зочид төлөөлөгчид, суралцагчид, багш сурган хүмүүжүүлэгчдийн хооронд дотно ярилцлага өрнөв.

 

 

Энэхүү нээлттэй өдөрлөгөөр гэр бүлээрээ нэг өдрийг спортоор хичээллэн хөгжилтэй өнгөрүүлэх, ангиудын эцэг эхчүүдийг хооронд нь спортоор холбон танилцуулах, тэдний чөлөөт цагийг хүүхэдтэйгээ зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 100 буудалт даамын тэмцээн зохион байгуулав. Энэхүү тэмцээнд 11в ангийн сурагч П.Ариунсанаагийн аав М.Пүрэвжав I байр, 10б ангийн сурагч С.Болорчимэгийн аав Б.Сүхболд II байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, суралцагчдын бүтээлээр шагнагдав.  

Ийнхүү эцэг эхийн нээлттэй өдөрлөг нь эцэг эх, асран хамгаалагчдад сургуулийн үйл ажиллагаа, багш нарын хичээл заах арга барил, сургалтын орчин, хүүхдүүд хэрхэн суралцаж, бие даан бүтээж туурвиж байгаа талаар мэдээлэл авах, түүнчлэн өсвөр насныхантай хэрхэн зөв харьцаж хүмүүжүүлэх талаар зөвөлгөө өгч суралцуулсан үр дүнтэй өдөрлөг боллоо.

Эрдэм ном түгэн дэлгэрэх болтугай.
ШУТИС-ийн харьяа Ахлах сургуулийн захиргаа

СҮҮЛД НЭМЭГДСЭН

2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


БУСАД МЭДЭЭ ...