СБД-ийн Улаан загалмайн хорооноос явуулж буй "Таны дэм-Бусдад инээмсэглэл" аянд ШУТИС-ийн Ахлах сургууль нэгдлээ.
ganbii

СБД-ийн Улаан загалмайн хорооноос явуулж буй "Таны дэм-Бусдад инээмсэглэл" аянд ШУТИС-ийн Ахлах сургууль нэгдлээ.

    ШУТИС-ийн Ахлах сургууль нь СБД-ийн УЗХ-ны хүмүүнлэгийн аянд нэгдэж, туг аялуулах, нөөц хөгжүүлэх хандивын хайрцаг байршуулах “Таны тус дэм-бусдад инээмсэглэл” аянд нэгдлээ.

Уг аяны хүрээнд туг болон хайрцагийг бүх ангиудаар аялуулж, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж тус аяны зорилго зорилт, ач холбогдлыг тайлбараж багш, суралцагчдад мэдээлэл өгөв.

ШУТИС-ийн Ахлах сургуулийн багш, суралцагчдын хөгжлийн төвөөс УЗХ-ны байнгын тогтвортой хандив цуглуулах зорилгыг хангах үүднээс 10, 11, 12-р ангийн 8 бүлгийн 150 суралцагчид, багш, сурган хүмүүжүүлэгчдээс мөнгөн хандив цуглуулах ажлыг 2019 оны 5-р сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгууллаа.

СБД-ийн УЗХ-ны хүмүүнлэгийн нөөц хөгжүүлэх хандивын хайрцаг байршуулан туг аялуулах аян нь тус сургуулль дээр амжилттай зохион байгуулагдаж өсвөр насны хүүхдүүдэд бусдад сайхан сэтгэлээр туслах, инээмсэглэл бэлэглэх, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр сэтгэлтэй, үнэнч шударга зан чанарыг төлөвшүүлсэн,  хүмүүнлэг үзэл, нинжин сэтгэл, хамтач үзлийн талаар ойлгуулан таниулсан, бие биедээ туслахыг уриалан сурталчилсан, хүмүүнлэг амьдралын хэв маягт сургасан хүмүүжлийн зөв дадал төлөвшүүлсэн үр дүнтэй ажил боллоо.

 

 

 
Хүмүүнлэгийн төлөө хамтдаа