ШУТИС-ийн Ахлах сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн “ЭРДМИЙН БАЯР”-ын ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Ахлах сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн суралцагчдын төгсөлтийн “Эрдмийн баярын”-ын ёслолын үйл ажиллагаа 2019 оны 6-р сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдав.
Эрдмийн баярын үйл ажиллагаанд:
Ахлах сургуулийг амжилттай төгсөж байгаа 28 сурагч бүрэн дунд боловсролын үнэмлэхээ гардан авав.
Өнгөрсөн 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн Ахлах сургуулийн суралцагчид гүнзгийрүүлэн судалсан хичээлүүдээрээ ШУТИС-ийн бакалаврын сургалтын I курсийн математик 101, физик 101, хар зураг-1, хар зураг-2, уран зураг-1, уран зураг-2, дизайн зохиомжийн үндэс зэрэг хичээлүүдийн кредитийг дүйцүүлэн тооцуулах боломж бүрдсэн юм. 2019 оны 28 төгсөгчөөс их сургуулийн кредит дүйцүүлэн тооцуулах үнэмлэхээ 23 төгсөгч гардан авлаа.
Төгсөгчдөөс олон улс, улс, хотын уралдаан олимпиадад оролцож амжилт гаргасан 12 суралцагчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт олголоо. Мөн 10, 11-р ангийн суралцагчдаас 11 сурагч ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс хөнгөлөлт эдлэх эрхээр шагнагдав.
Эрдмийн баярын үйл ажиллагааны үеэр суралцах хугацаандаа анги хамт олноо манлайлсан шилдэг суралцагчдаа шагнаж урамшуулав. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ахлах сургуулийн “Шилдэг төгсөгч” алтан медалиар 12б ангийн сурагч Амарсайханы Мандахнар шалгарч захирлын нэрэмжит шагналаар шагнагдсан.
Мөн Монголын хүүхдийн ордны эрдэм алтан медалиар 12а ангийн сурагч Балжиннямын Аюурзана, Сэргэлэнгийн Есүдэр, 12б ангийн сурагч Амарсайханы Мандахнар, Сүхцэрэнгийн Дашдулам, Дэмбэрэлсайханы Дэлгэрсайхан нарын 5 сурагч шагнагдсан.
Монголын Сурагчдын Холбооны “Шилдэг төгсөгч” алтан медалиар 12а ангийн сурагч Ганбатын Шинэбат, Энхтайваны Чингис, 12б ангийн сурагч Ундрахын Анужин нарын 3 суралцагч шагнагдав.
Монголын Сурагчдын Холбооны “Авьяаслаг сурагч” алтан медалиар 12а ангийн сурагч Загарын Ананд, 12б ангийн сурагч Мягмарын Билгүүндалай, Ганбаатарын Оюун-Эрдэнэ нар шагнагдав.
Энэхүү төгсөлт нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ахлах сургуулийн 25 дахь төгсөлт юм. Төгсөлтийн арга хэмжээнд зориулан ахлах сургуулийн 10, 11-р ангийн суралцагчдаас төгсөж байгаа ах, эгч нар, найз нөхөд, хүндэт зочид төлөөлөгчид, эцэг эхчүүддээ ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн. Ийнхүү эрдмийн баярын үйл ажиллагаа урлагийн тоглолтоор үргэлжилж, баяр хөөр, дуу хуураар дүүрэн болж өндөрлөв.
Бидний үйл ажиллагааг хүндэтгэн хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид, эцэг эхчүүд, суралцагчдадаа талархал илэрхийлье.
ШУТИС-ийн Ахлах сургуулийн захиргаа
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.
Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.