ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН ФИЗИК-ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ
Физик-дизайн технологийн хичээлийн эрчимжүүлсэн сургалт 2019 оны 6 сарын 17-наас 2019 оны 6 сарын 24-ны хооронд ШУТИС-ийн полигон дахь сургуулийн дадлагын байранд зохион байгуулагдав.
Үр дүнд суурилсан эрчимжүүлсэн сургалтын зорилго нь суралцагчид шинжлэх ухааны мэдлэгээ хэрэглээ болгох, боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад физикийн болон технологийн хэл, арга, сэтгэлгээгээр хандах, цаашид суралцахад шаардлагатай мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд оршино.
Сургалтанд 10-р ангийн суралцагчид хамрагдсан ба сургалтыг физикийн багш О.Отгонбаяр, технологийн багш А.Баярсайхан нар удирдан ажиллав.
Сургалтаар суралцагч бүр физикийн хичээлийн онол, туршилтыг технологийн хичээлтэй хослуулан “Цаасан шувуу”-ны талаар судалгаа хийж, байгалийн хүчин зүйл болох салхины хурдыг тооцоолон агаарт нисгэснээр инженер болох мэргэжлийн чиг баримжааны үндэс суурийн талаар ойлголт өгөх байв.
Эрчимжүүлсэн сургалтын төгсгөлд тайлан хамгаалсан.
Тайлан хамгаалалтанд ахлах сургуулийн захирал Д.Буянтогтох, сургалтын менежер З.Нарантуяа, төслийн удирдагч Э.Гансүх нар байлцлаа.
ШУТИС-ийн Ахлах сургуулийн захиргаа
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.