ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН АХЛАХ СУРГУУЛЬ 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ X АНГИДАА НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВНА
Ахлах сургууль 25 дахь жилдээ хичээллэж суралцагчдад инженер, техник технологийн мэргэжлийн онцлогийг таниулж их сургууль, ахлах сургуулийн залгамж холбоог хөгжүүлэн дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээлч сэтгэлгээтэй, гүн бат мэдлэгтэй инженер, архитектур дизайнеруудыг ахлах сургуулиас нь эхлэн бэлтгэх шаталсан тогтолцоог бүрдүүлэн олон улсын боловсролын чиг хандлагад нийцсэн сургалтын хөтөлбөрийг туршин хэрэгжүүлж байна.
Сургалтын давуу тал
Суралцагчид X, XI, XII ангийн стандарт хөтөлбөрөөс гадна математик, физик, хар зураг, уран зураг, дизайн-зохиомжийн үндэс хичээлүүдийг гүнзгийрүүлэн судалдаг. Гүнзгийрүүлсэн сургалтаар ШУТИС-ийн 1-р курст үздэг дээд математик-I, физик-I, хар зураг-I,II, уран зураг-I,II, дизайн-зохиомж-I хичээлүүдийг судалж кредит тооцуулах боломжтой. Цахим сургалтын бааз, зураг дизайны урлан, байгалийн ухааны иж бүрэн кабинет, лабораторийн тоног төхөөрөмж, хяналт мэдээллийн смарт орчин бүрдсэн анги танхимтай.
Хос хөтөлбөрөөр хичээллэдэг
Суралцагчид үндэсний бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрөөс гадна олон улсын үр дүнд суурилсан MON-SТRЕAМ нэгдмэл хос хөтөлбөрт сургалтад хамрагдах боломжтой. Түүнчлэн инженерийн болон дизайны бэлтгэл ангийн суралцагчид Тэрэлж дахь сургалтын баазад зун, намрын “Эрчимжүүлсэн” сургалтанд хамрагддаг.
Элсэн суралцах чиглэл
- Инженерийн бэлтгэл анги /Математикийн шалгалт авна/
- Архитектур, дизайны бэлтгэл анги /Математик, зургийн шалгалт авна/
Бүртгэл: 2019.08.19 - 08.29 өдрүүдэд 09.00–18.00 цагийн хооронд ШУТИС-ийн хичээлийн IV байр 306 тоотод явагдана.
Элсэлтийн шалгалт:
2019 оны 08 сарын 30-ны өдөр 10:00 цагт
Бүрдүүлэх материал
- Төрсний гэрчилгээ
- Суурь боловсролын гэрчилгээ (хуулбар)
- Цээж зураг 2 хувь
- Бүртгэлийн хураамж
- Бүртгүүлэхдээ эцэг эх болон асран хамгаалагчийн төлөөлөлтэй ир
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо ШУТИС-ийн IV байр
Утас: 70110208, 99273337, 99856292
web: http://musthighschool.mn/
e-mail: highschool@must.edu.mn
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.