АХЛАХ СУРГУУЛИЙН “НАМРЫН СПОРТ АЯЛАЛ - 2019”
ganbii

АХЛАХ СУРГУУЛИЙН  “НАМРЫН СПОРТ АЯЛАЛ - 2019” 

Ахлах сургууль суралцагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, спортоор хичээллэх хүсэл эрмэлзлэлтэй болгох, анги хамт олны хамтын үйл ажиллагааг дэмжих зорилготой намрын спорт аялалыг 2019 оны 09-р сарын 21-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Манзуширын хийдэд зохион байгуулж спортын тэмцээний аваргуудаа шалгаруулав.

Мөн багш, суралцагчдын танин мэдэхүйд зориулан “Манзушир” музейг үзэн, түүний түүхэн хөгжлийн талаарх сонирхолтой баримтуудтай танилцаж нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.

 

 

Нийт ангиудын дунд явган аялал зохион байгуулж, хөгжөөнт буухиа, олс таталт, 3X3 сагсан бөмбөгийн тэмцээнүүд зохион байгуулагдав. Үүнд 9 бүлгийн тамирчид өрсөлдөж дараах ангиуд тэргүүн байранд шалгарав.

  • 3X3 Сагсан бөмбөг

               Эрэгтэй:        I байр, алтан медаль - А.Баярсайхан багштай 11б анги

                                     II байр, мөнгөн медаль  - Б.Тунгалаг багштай 12в анги

                                     III-р байр, хүрэл медаль - Д.Уранцэцэг багштай 10б анги

               Эмэгтэй:       I байр, алтан медаль - Э.Гансүх багштай 12б анги

                                     II байр, мөнгөн медаль  - А.Баярсайхан багштай 11б анги

                                     III байр,  хүрэл медаль  - Б.Эрдэнэцэцэг багштай 11в анги,​

  • Хөгжөөнт буухиа

                            I байр, алтан медаль - Б.Энэбиш багштай 10в анги     

                            II байр, мөнгөн медаль  - Д.Уранцэцэг багштай 10б анги       

                            III байр,  хүрэл медаль  Э.Гансүх багштай 12б анги,

  • Олс таталт   

                      I байр, алтан медаль - А.Баярсайхан багштай 11б анги          

                      II байр, мөнгөн медаль  - Б.Тунгалаг багштай 12в анги      

                      III байр,  хүрэл медаль  - Э.Гансүх багштай 12б анги тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулав.                                                                                                                

Энэ спорт аялалын олон төрөлт тэмцээнд А.Баярсайхан багштай 11б анги тэргүүлэн шилжин явах цом, үнэ бүхий зүйлээр шагнуулав. 

Т.Сарангэрэл багштай 11а анги дэг журмыг чанд сахиж бусдыгаа манлайлан үлгэр жишээ байсан тул Дэг журамтай ангиар шалгарав.

 

 

Нийт суралцагчддаа спортын өндөр амжилт хүсье

Сургуулийн захиргаа

 

 

 

 

 

 

 

 

 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


БУСАД МЭДЭЭ ...