Итали архитектурч дизайн, архитектурын бэлтгэл ангийн суралцагчдад мэргэжлийн лекц зохион байгуулав.
ganbii

ИТАЛИ АРХИТЕКТУРЧ ДИЗАЙН, АРХИТЕКТУРЫН БЭЛТГЭЛ АНГИЙН СУРАЛЦАГЧДАД МЭРГЭЖЛИЙН ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2019 оны 10-р сарын 2нд дизайн, архитектурын бэлтгэл ангийн 10, 11, 12-р ангийн суралцагчдад 1997-2004 онд Итали Улсын Барилга Архитетурын Дизайны Их Сургуулийг архитектурч мэргэжлээр бакалавр болон магистэрийн зэргээр суралцаж төгссөн ноён Алберто Затта архитектурч мэргэжлийн онцлогийн талаар сонирхолтой лекцийг англи хэлээр уншлаа. Тэрээр архитектурч мэргэжлийг эзэмшихэд өөрт тохиолдсон бэрхшээлүүд, түүнийг хэрхэн даван туулсан арга туршлага, мөн ололт амжилт Монгол Улс болон БНХАУ-д гүйцэтгэсэн 700 гаруй бүтээлээсээ танилцуулан энэхүү мэргэжлийн сайхныг суралцагчдад ойлгуулан монголын архитектурчдад улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах асар их боломж бий гэдгийг ухааруулав.

 Сайн архитектурч болохын тулд бүх талын мэдлэг хэрэгтэй. Өөрөөр хэлбэл математик, физик, нийгмийн ухаан,  хууль гэх мэт. Иймээс орчин үеийн сургалтанд STEAM хөтөлбөр хамгийн чухал гэдгийг онцлов. Эцэст нь англи хэлийг маш сайн сурахыг суралцагчдад уриаллаа. Архитектурч ноён Алберто Затта  нь энэхүү лекц, ярилцлагыг англи хэлнээс маш тодорхой, ойлгомжтой орчуулж өгсөн 11в ангийн сурагч Ш.Аминтулгад талархал илэрхийлэн ахлах сургуулийн суралцагчдын англи хэлний мэдлэг сайн байгааг онцлон баяр хүргэлээ.

Ахлах сургуулийн захиргаа