ЭЦЭГ, ЭХЧҮҮД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН СУРАЛЦАГЧДАД ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
БСШУСЯ нь 2019-2020 оны хичээлийн жилийн зорилгодоо сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлж суралцагчийн хөгжил, төлөвшилд ахиц гаргахыг чухалчилсан билээ.
Ахлах сургуулийн удирдлага энэхүү зорилгыг хэрэгжүүлэхээр санаачлан сургалтын үйл ажиллагаанд тусгаж анги удирдсан багш нарт эцэг эх, асран хамгаалагчид болон хариуцсан ангитайгаа ажиллах “Ангийн ажлын цаг”-ийг хичээлийн хуваарьт тусган баталлаа.
Түүх, нийгмийн ухааны багш Б.Эрдэнэцэцэг нь “2019-2020 оны хичээлийн жилд 11в ангийн эцэг эх, харгалзан дэмжигчидтэй хамтран ажиллах ажлын төлөвлөгөө” боловсруулав. Эцэг эх, асран хамгаалагчид нь сургууль, олон нийтийн зүгээс зохион байгуулж буй графикт соёл, хүмүүжлийн ажлуудад хүүхдүүдээ дэмжин баг болон хамтран ажиллахаас гадна сар бүр ангидаа болон сургуулийн хэмжээнд бүх суралцагчдыг хамруулсан лекц сургалтуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн.
Ийнхүү 2019 оны 9-р сарын 25-ны өдөр сургагч багш Ш.Аминзаяа “Гадаадын тэтгэлэг, түүнд тавигдах шаардлага”, “Олон нийтийн сайн дурын ажил, түүний ач холбогдол” гэсэн сэдвүүдээр лекц, ярилцлага зохион байгуулав. Тэрээр гадаадын тэтгэлэгт хамрагдахын тулд ямар шаардлагуудыг хангах, тэтгэлэгт хамрагдахын тулд өөрийн зохион байгуулсан сайн дурын ажлуудын талаар туршлагаа хуваалцан, тэтгэлэгт хамрагдах боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмж өглөө.
Ахлах сургуулийн захиргаа
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.